Д.Рагчаа оны хоёр дахь барилдаанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Д.Рагчаа оны хоёр дахь барилдаанд түрүүлэв

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ойн барилдаан өнгөрөгч ням гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ оны хоёр дахь барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, заан Д.Рагчаа, Б.Сайнбаяр, Б.Соронзонболд, харцага Д.Баасандорж, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй хүчит 128 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын заан Д.Рагчаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэжээ. Харин Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын харцага Д.Баасандорж, Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Э.Энхбат нар шөвгөрчээ.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн начин Ц.Чимэддорж “Уран барилдааны шагнал”-ыг хүртсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж