Сонгуулийн дүн техникийн тооллоготой мөргөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сонгуулийн дүн техникийн тооллоготой мөргөв

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дүн техникийн тооллоготой мөргөв

Малчдын хүүхдийг цэцэрлэгт хамруулан сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд ахуйн нөхцөл боломж тааруухан байдаг.

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч зургадугаар сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт, тооллогын  дүн гаргах болон техникийн тооллого хийх үйл явцад хяналт тавьж, ажиллажээ.

Энэ талаараа өнөөдөр /2017.06.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хяналтыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн 50 хэсгийн хороонд явуулсан байна.

Мониторингоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэсэн дүгнэлт гарчээ. Гэхдээ цаашид сайжруулах шаардлагатай ажлууд байгааг тэмдэглэв.

Энэ тухай тоймлон хүргэе.

Мэдээлэл дутмагаас 2000 саналын хуудас хүчингүй болов

Ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос 86 хувьд санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь ажиглаж болохуйц нээлттэй ил тод байжээ.

Санал хураах ажиллагаа 49 хэсгийн хороодод завсарлаагүй бөгөөд хуульд заасан журмын дагуу хэвийн явагдсан аж. Хэсгийн хороод ерөнхийдөө хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн. Зарим газарт санал тоолох төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн тохиолдол гарчээ.

Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байснаас үүдсэн зарим хүндрэл ажиглагдсан гэнэ.  Тухайлбал, сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл дутмагаас болж 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон, 51 хувьд нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэлтэй байжээ. Үүний улмаас сонгогчийн саналын нууцлал алдагдах, бусад хүмүүст харагдах тохиолдлууд гарч болзошгүй байжээ. Мөн сонгогч хэсгийн хороогоо мэдэхгүй андуурсан 95 болон түүнээс дээш тохиолдол гарсан аж.

Заавал нэг нэр дэвшигчийг дугуйлах шаардлага тавьжээ
 

Сонгуулийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд хоосон саналын хуудас уншуулсан иргэдийг заавал аль нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөхийг шаардах тохиолдлууд гарчээ. Мөн сонгогч нэгээс олон нэр дугуйлах тохиолдлууд ч гарсан байна.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гарсан зөрчлийн хувьд оршин суух харьяалал мөн боловч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй 18 тохиолдол, хаяг дээр байхгүй хүнийг нэрийн жагсаалтад бүртгэсэн 58 тохиолдол бүртгэгджээ.

Сонгогчийн хувьд бэхэн тэмдэглэгээг эсэргүүцсэн 45, өндөр настны өмнөөс хамт яваа хүн бөглөсөн 28 тохиолдол (итгэмжлэлийг шалгаагүй), саналын хуудасны зураг авах, сонгогчид хоорондоо ярилцах гэсэн зөрчлүүд ажиглагдсан байна. 

 

Саналын нууцлал алдагдах магадлал өндөр байна

Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогчийн бүртгэл дээрх зургийг нийтэд үзүүлэх дэлгэцийг бэлдсэн зэрэг хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан ч дараах дутагдлууд ажиглагджээ. Үүнд:

Санал авах хэсгийн 25 хувьд сонгогчийн бүхээгүүдийг хэт ойр зайтай байрлуулсан нь сонгогч саналаа нууцаар бэлтгэх боломж бага, саналын нууцлал алдагдах магадлалтай байв

Тэргэнцэртэй иргэдийн зорчих налуу замыг хэсгийн 68 хувь нь урьдчилан бэлтгээгүй

Сонгинохайрхан дүүргийн 1779 хэсэг дээр санал тоолох машин руу камер чиглэсэн байдал ажиглагджээ.

Саналын хуудсаа хавтастай хийж, автомат машиныг гацаав
 

Ажиглагчдаас ирүүлсэн мэдээллээс үзвэл хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой хүндрэлүүд гараагүй. Хэсгийн хороодын 91 хувь нь сонгогч тус бүрийн хурууны хээг уншуулан таниулж, иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулгаж нягталсан. Зарим хэсгийн хороод хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй байна. Мөн долоовор хурууны хээ таниагүй тохиолдолд хэсгийн хороодын 90 хувь нь бусад хуруунуудыг уншуулсан.

Санал тоолох машин гацах, эвдрэх тохиолдол харьцангуй бага байсан. Гэхдээ зарим хэсгийн хороод дээр иргэд төхөөрөмжинд саналын хуудас уншуулахдаа хавтастай нь хийсний улмаас төхөөрөмжийг гацаах, гэмтээх  тохиолдол гарчээ. Үүний улмаас төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг засахад дээд тал нь 60 минут хүртэл хугацаа зарцуулах, нэг төхөөрөмжтэй нэг хэсгийн хороо санал авах ажиллагаа завсарлахад хүрсэн тохиолдол гарсан аж.

Төхөөрөмжийн эвдрэл гэмтэл бүрт тэмдэглэл хөтлөх шаардлагатай боловч нийт хэсгийн хороодын 50 хувьд энэ тэмдэглэлийг хөтлөөгүй аж.

Санал тоолох төхөөрөмжинд гэмтэл гарсан тохиолдлуудад мэдээллийн даамал тухай бүр нь засварлаж, шийдвэрлэжээ.

Санал тоолж, хэвлэх үед цаас нь дуусчээ

Санал тоолох үйл явц хуулийн дагуу 22.00 цагт эхэлсэн байна. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явагдсан ч зарим хороодод санал тоолж хэвлэх үед цаас нь дууссан, зааварчилгаа хүлээсэн, техникийн тооллого явагдах эсэхийг хүлээсэн зэрэг шалтгаанууд гарчээ.

Нийт хэсгийн хороодын 95% нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгсөн ба 95% нь дүнг уншиж сонгон, 92% нь нэн даруй буюу дунджаар 10-30 минутын дотор мэдээлжээ. Мөн 98% нь саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгсөн бөгөөд техникийн мэдлэг болон бэлтгэл хангалтгүй, зурган файлыг хуулж авах хүсэлтээ бичгээр гаргах, заавал DVD авчрахыг шаардсанаас зарим хэсгийн хороо ажиглагчид мэдээллийг авч чадсангүй.

Хэсгийн хороодын гишүүдийн мэдээлэл дутмагаас хуулиар заасан тэмдэглэлүүдийг цаг тухайд нь хөтлөөгүй болон санал авахад зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны хуудсыг баруун дээд буланг хайчлалгүй битүүмжилсэн тохиолдол байна.

Техникийн тооллого автомат машины дүнтэй таарчээ
 

Хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын ирүүлсэн мэдээллээс үзэхэд техникийн тооллого явагдах үйл явц Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нээлттэй болсон.

Техник тооллого дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба дунджаар 3-8 цаг үргэлжилжээ.

Техникийн тооллого хийгдсэн хэсгийн хороод дээр санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүү гараагүй байна. Нэг хэсгийн хороо дээр саналын хуудас болон санал авах машины санал зөрөх тохиолдол гарсан аж. Энэ нь нэр дэвшигчийн өмнөх тойруулан тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолсонтой холбоотойг тогтоосон байна.

"Болор дуран"-аар шалгав.

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-28 202.21.120.66

Сонгуулийн эхний санал хураалтын дүн гарлаа хардлага байна гэж үзэн гараар тооллоо зөрчил гарсангүй Одоо яах ёстой 2 дах санал хураалт болно манайх шиг далайд гарцгүй 2 том их гүрний дунд оршдог буурай хөгжилтэй улсад гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт чухал дээр нь дипломатч соёлтой ерөнхийлөгч бол бүр чухал

зочин 2017-06-28 182.160.36.201

энхболдыг хичнээнч муу хэлж гүтгэсэнч бусад хоёр өрсөлдөгчөөсөө хол давуу ерөнхийлөгч болох хүн гэдгийг хаанаас ч харсан тодорхой байгаа шүүдээ худал мэдээлэл зохион байгуулалттай гүжирдлэгэд автаад баттулгыг сонговол ард түмэн алд дэлэм алдана баттулга илүү санал авсан мэдээ түгмэгч монголтой холбоотой гадаадад байгаа хөрөнгийн үнэлгээ навс уналаа шүүдээ энэ бол зөвхөн эхлэл гэмт хэргийн улмаас яллагдагчаар татагдсан офшорт данстай орос эхнэртэйгээ ард түмнээсээ нуудаг өөрөө олигархи боловсролгүй хүн монголын ерөнхийлөгч боллоо гээд дэлхийн сенсаац болох нь байна ишүү

Зочин 2017-06-28

Энхболд үлбийчхээд юугаараа илүү ерөнхийлөгч болдог юм Дипломатч гэх шиг юуных нь ийм диломатч байдаг юм Сайн юм сэтгэхээсээ илүү дандаа муу муухай юм сэтгэж ирсэн түүнийх нь баталгаа нь бичлэгүүдээр нь ил боллоо үүнээс илүү нотолгоо гэж юу байдаг юм бэ Угаасаа Энхболд дахин санал хураалтаар гарч чадахгүй энэ бол энгийн логик маргаад байх юмгүй

Зочин 2017-06-28 182.160.33.74

Ганбаатарыг хиргүй тунгалаг хүн гэж хэлж байгаа хүмүүс арай л байна даа Хэдэн нам хэсч Хүн намыг самарч сонгуульд оролцуулахгүй болгосон Одоо 2 том намаас хэнээс юм авсын болдоо Санал хуваах гэж орсон биш өөрөө шоконд орсон байх шүү Элбэгдорж хажууд нь намбатай юм биш үүү ха ха ха

Зочин 2017-06-28 66.181.176.233

Өөрөө олигархи байж олигархиудтай яаж тэмцэх гээд бнаа Баттулга

Зочин 2017-06-28 59.153.114.24

Энхөолд болимоор юмааа нэрээ зүгээр л татаадахаач ард түмэн таньд дургүй бна ш дээ

Зочин 2017-06-28 66.181.176.233

Баримттай ярьж бай

Zochin 2017-06-28 59.153.114.24

МАН ард иргэдийн тархийг угааж луйвар хийхээ болиоч ээ

Зочин 2017-06-28 66.181.176.233

Баримттай ярьж бай

Зочин 2017-06-28

ХЭЗЭЭ ЭНХБОЛД 420000 ХҮНИЙ САНАЛ АВСЫМ ХУДЛАА БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭЭЭЭ 411 МЯНГА ТЭР НЬ ЖИРИЙН ИРГЭН ГАНБААТАРЫН САНАЛЫГ БИДНИЙ НҮДЭН ДЭЭР ЛУЙВАРДСАН ТОО МИЁЭ ИХ ХУРАЛ ЭРХ БАРИГЧ НАМЫН ДАРГА ХҮН ГАНБААГААС ДОР САНАЛ АВЧ ДҮНГЭЭ ТАВИУЛСАН ТӨРСӨН НУТГИЙН ИРГЭД НЬ ХҮРТЭЛ 40ӨӨДХӨН ХУВИЙН САНАЛ ӨГСӨН ШДЭЭЭ ИЧИХГҮЙ ДАХИАД УЛАЙРААД ЦАГААН ГАРТАНУУДААР ЮМ БИЧҮҮЛЭЭД БАЙХЫМ 27 ЖИЛ ТӨРД БАЙХДАА МОНГОЛЧУУД БАХАРХАХ ЯМАР ҮЙЛС БҮТЭЭСИЙМ ӨӨРӨӨ Л ТАМГА ДАРЖ ТЭРБУМТАН БОЛСОН

Зочин 2017-06-28 182.160.2.61

daraagiin sanal huraaltaa margaash ymuu ert awwaach daraagiin ajilaa bodmoor baina ene sanal huraaltaar 50 huwid hurehgui bol ternees hoishih buh songuulid tsagaan huudas bugluhuur manai ger bul shiidlee laitai songuuli\n

Зочин 2017-06-28 122.201.21.120

Бүх нийтээрээ баячуудыг биш цагаан хуудсыг сонгоцгооё Мөнгө өгвөл авчихаарай

Зочин 2017-06-28 203.91.112.214

ирц хүрэхгүй бол ирц хүрээгүй хэсэгт дахин санал хураалт явуулна гэсэн мэдээ гарч байна лээ Цагаан хуудас өглөө гээд хий дэмий төсвийн мөнгө л үрэгдэнэ Энэ МАН-ын бичээчийн үгэнд бүү итгэ

Зочин 2017-06-28 103.14.36.6

Энэ дахин сонгуульд АН-аас нэр дэвшигч нь ялагдвал Бат -үүл баатар Дагваа аварга нар тэргүүтэй нөхдүүд хачин мэдэгдэл хийгээд байнаа болиочээ Ард түмнийг айлган сүрдүүлэх занах асуудал гаргаад байна шүү

БАТ инженер 2017-06-28

Сонгуулийн хуулинд чинь олонхи гэж байхаас 50 1 хувь гэсэн юм алга мөнгө үрж байхаар Батулгыг шууд ЕРӨНХИЙЛӨГЧ болгоё Энэ 3 - ын алин ч адилхан амьтад байлаа Заавал МИ овогтыг гаргах гэж зүтгэх хэрэг байна уу НӨХДӨӨ Хар машин сайн ажилласан биш МАН - хан луйвараа маш цэвэрхэн хийлээ гэж бичвэл үнэнд ойртох юм биш үү

Зочин 2017-06-28 122.201.21.120

За худлаа шaaгaaд байгаарай гацаа пиздa минь

Зочин 2017-06-28 66.181.164.135

Энхболд 420 мянган гаран хүний санал аваж 2-рт орсоон нийт 1984 санал авах байрны 50% ийг гараар тоолж шалгасан ямар ч асуудал зөрүү гараагүй байна Харин ч иргэнээ бүртгэх санал авах хянах зэрэг систем Европын орныхоос илүү дэвшилтэтд болсон байнаа бид одоо болноо 9нд саналаа өгнө үү цагаан хуудас өгнө үү дураараа бол тэнд цэг тавигдна

Zochin 2017-06-28 66.181.184.197

MCS-iin heden hujaad zarsan huvitsaa unaj baigaa biz bidend yamar hamaatai yum shudraga tedend harshiltai erenhiilegch boloh tusmaa sain

Зочин 2017-06-28 202.179.27.62

Монголын хувьцаа гадаадад унана уу өснө үү хамаагүй Монгол ямар гадаадад хувьцаа зардаг ч биш Хэдэн төрийн [Хориотой Үг] төрөөс төрсөн тэрбумтангуудын улсаас хулгайлж аваачиж Хонгконгийн хятадуудад зарсан Монголын уул уурхайн лиценз Хонгконг дээр Монголын ямар ч хяналтгүйгээр Хонгконгод зарагдаж байгаа Тэрний үнэ унах өсөх нь эзэн нь болох хэдэн хятадад л хамаатайгаас монголчуудад түй ч үр ашиггүй М Энхболд луйвраар Ерөнхийлөгч болох гэж наад заваан рекламаа болиочээ М Энхболдоо чамайг Монголчууд хэзээ ч сонгохгүй Хятадад очиж өрсөлдөөчээ Хятадууд авилгалчин газрын наймаачин чамайг [Хориотой Үг] өвөө эмээгээсээ хятадад төрсөн бол аль хэдийнээ хахуулийн хэргээр цаазалчих байсан даа

Bitgiii shaaa 2017-06-28 150.129.140.29

Muuu lalar ehneree tejeej chadahgui yanhaaaan \n

Zochin 2017-06-28 122.201.21.198

UNEHEER DUNHUU 3 SHUU

Зочин 2017-06-28 202.179.27.62

Баттулга олонхийн санал авсан Баттулгыг Ерөнхийлөгч болгое Угаасаа 2-оос дээш хүн өрсөлдөхөд аль нэг нь Удвал авгай шиг хэт муу биш л бол санал 3 хуваагдаж 30-40 хувийн санал л нэг нь авна Харин М Энхболд ичээчээ баян ходоод болчихоод 37000 санал луйвардаад 2"р шатанд орох болдог МАН тараачээ

Zochin 2017-06-28 122.201.21.198

Ene 3 devil mongoliin gutamshig

Amar 2017-06-28 202.179.24.141

Манай гурван нэр муут гурвуулаа 30 гаран хувийн санал авч нэр хугарахаар яс хугар гэдэг нь боллоо Энэ гурван намд сайн нэртэй хүмүүс байгаа байлгүй дээ Тиймээс сайн хүмүүсээ нэр дэвшүүлэг Ерөнхийлөгч ухаантай юм бол ядаж 1-3-н гадаад хэлтэй хүн болог Учир нь гадныхан хэвлэлээр монголд 3-н авилгач өрсөлдөж аль нь ч ялсангүй гэж бичиж байна Бас Женко илүү санал авсан чинь монголд хөрөнгө оруулсан компаниудын хувьцааны үнэ гадаадад унаад эхэллээ Иймээс дахин санал хураалтанд санал өгөлгүй дахин сонгуульд аль сайныг нь дэмжиж монголоо бодож төр барих эрхээ эдэлнээ яадгийн