Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Түймэр

Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ

Сүүлийн жилүүдэд манай улс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого барьж, багагүй хөрөнгө мөнгө зарах болсон.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ.

Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэсэн.

Өнөөдөр буюу 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргээд байна.

Эдгээр түймрүүд нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн юм.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-06-28 103.10.21.52

онцгой байдлын албан хаагчдыг маань Эзэн Бурхан ивээн хамгаалах болтугай Сайн залуус шүү

иргэн 2017-06-28 203.91.117.8

Зайлшгүй шаардлагатай иймэрхүү зүйлд мөнгөө зарцуулахын оронд ямар ч ашиггүй хоорондоо хэрэлдэхэд мөнгө зарцуулахыг больё Одоо нэг санал хураалтаар бүгд идэвхитэй оролцож сонгуулийг дуусгая

АРД 2017-06-28 202.131.243.162

Ганбаатар сайндаа 30 хувийн санал аваагүй шүү Ард түмэн МАНАН л биш бол халзан хонь байсан ч яахав гэдгээр хандсан Нөгөөтэйгүүр энэ хар машинаар хийгдэж байгаа сонгууль бол их бага хэмжээгээр луйвар орж байгаа нь байнга нотлогдсоор байна Ганц МАН энэ сонгуулийг хакердаж луйвардаагүй ээ АН хамгийн их санал хулгайлж луйвардсан Төвд кармааны [Хориотой Үг] жанхуу баттулга 50 000 төгрөгийг 200 000 хүнд тарааж гарч ирлээ Нийтдээ 10 тэрбум орчим төгрөг тараасан яг илэрч баригдсан нь л 1 тэрбум төгрөг байгаа юм шүү дээ Мөн дээрээс нь жанхуу сонгуулийн хар машиныг Оросоос авчирсан 10 хакераар дамжуулж хакердсан баримт удахгүй ил болох болно Одоо ард түмэнд ямар гарц байна вэ гэвэл үндсэндээ 3 гарц л байна Энэ дотроос хамгийн боломжтой гарц бол 1-рт сонгуулийг бойкотлож хэн ч саналаа өгөхгүй байх 2-рт [Хориотой Үг] сууж байх ёстой энэ 2 хулгайчийг хэнийг нь ч 50 хувиаас дээш дэмжихгүй байх Манай зарим хүмүүс буруу тооцоолоод байх юм Баттулгыг биш харин ч Энхболдыг арай жоохон түлхүү дэмжиж байж энэ 2-ын саналын яг адил болж тоо тэнцэнэ Яагаад вэ гэвэл дараагийн санал хураалтад баттулга саяын хаяснаас илүү их хэмжээний буюу 20-с 50 тэрбум төгрөг хаях болно дээрээс нь их бага хэмжээгээр сонгуулийн автомат машиныг хакердах ажиллагаа мөн адил их бага хэмжээгээр явагдах болно 3-р гарц бол саналаа өгч буй хүн бүр цагаан хуудас өгөх Ингэж байж ард түмэн дараагийн арай боломжийн нэр дэвшигчийг сонгох эрх эдлэх болно оо Дэмжиж байгаа хүн байвал share хий

Зочин 2017-06-28 202.131.225.197

хоол хүнс хувцас хэрэглэл багаж [Хориотой Үг] бүгд дээд зэргийнх байх ёстой цалин хангамжийг нь нэмэгдүүлж олгох хэрэгтэй

з э в с э г 2017-06-28 202.131.225.197

з э в с э г гэдэг үг хориотой гэнэ ээ ккк эрх баригчид өмдөндөө тавих нь л дээ

Зочин 2017-06-28 150.129.142.9

СОНГУУЛИА ХОЙШЛУУЛЖ ТҮЙМЭР ХОТЫН БОХИР ХОЁРТ ХАМАГ АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЬЕ ЭЭ

Зочин 2017-06-28 202.179.24.157

хар халуунд жинхэнэ ажлаа хийж яваа эрэлхэг залууст цалин мөнгийг нь нэмж өгөх хэрэгтэй

Баяраа 2017-06-28 202.72.245.122

Аврагч нарын цалин мөнгө хангамж нь дээд түвшнийх байх ёстой