Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ?

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ?

МАН-ын гишүүд өнөөдөр үдээс өмнө Төрийн ордонд хуралдаж энэ тухай ярилцжээ. Энэ талаар эрхэм гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.

Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл долдугаар сарын 1-ээс эхэлнэ. Энэ жилийн хувьд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд бүгд элсэгчдээ цахимаар бүртгэх ажээ. Тухайлбал, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, МУИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл долдугаар сарын 1-5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долдугаар сарын 1, 2-ноос  эхлэх аж.  Элсэгчдийн бүртгэл баяр наадмын өмнө өндөрлөнө. Хувийн хэвшлийн зарим сургууль ирэх наймдугаар сарын 20-д гаргаад нэмэлт элсэлтээ зарлаж, цөөхөн хүүхэд элсүүлнэ гэдгээ дуулгаж байна. Ингээд төрийн өмчийн сургуулиудын босго оноо хэдээс эхэлж байгааг дуулгая.

МУБИС ЭЛСЭГЧДЭЭ 4-НЫГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ

БСШУСЯ-наас гарсан албан бичгийн дагуу МУБИС нь 2017-2018 оны хичээлийн жилд Улаанбаатар хотоос элсэгчдийг мөн ирэх сарын 1-ээс 4-ний өдрүүдэд бүртгэнэ. МУБИС-ийн элсэлтийн вебээр онлайн болон төв сургууль дээр бүртгэл хийх болсныг элсэгчдэд сануулж байна. Мөн элсэлтийн журам болон нэмэлт мэдээллийг тус сургуулийн цахим хуудасны “Элсэлт-2017” булангаас үзэх боломжтой гэдгийг албаныхан хэлэв.

СУИС ЭЛСЭГЧДЭЭ ОРОН НУТАГ ХАРГАЛЗАХГҮЙ БҮРТГЭНЭ

СУИС бусад сургуулиудыг бодвол авьяас, ур чадвар шаарддаг онцлогтой. Тиймээс элсэгчдийг оршин суух бүртгэл харгалзахгүйгээр бүртгэх юм байна. Өөрөөр хэлбэл, тус сургуульд элсэхийг хүссэн хэн бүхэн Улаанбаатар хотод бүртгүүлж шалгалт өгч болох ажээ.  ЭЕШ-ын бүртгэлийн босгыг хангасан бүртгүүлэгч  www.suis.edu.mn/elselt цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ. Харин ур чадвар  шаардах хөтөлбөрт элсүүлэх оноог ЭЕШ-ын ононы 50 хувь буюу 400  оноо хүртэл, ур чадварын шалгалтын онооны 100 хувийг 800 хүртэлх оноогоор, нийлбэр 1200  хүртэлх оноогоор тооцох юм байна.

АШУҮИС-ИЙН  БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 24-НИЙГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь зөвхөн онлайн хэлбэрээр явагдах бөгөөд элсэхийг хүсэгч нь бүртгэлийн системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, регистрийн дугаараа оруулснаар элсэх хүсэлтээ гаргана. Элсэгчдэд нэг зүйлийг сануулахад, АШУҮИС болон Сувилахуйн сургууль гэсэн хоёр хэсэг байгаа юм байна. Тиймээс нийт дөрвөн мэргэжил сонгож бүртгүүлэх боломжтой гэсэн үг. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн www.burtgel.mnums.edu.mn бүртгэлийн вэб хаягаар явуулна. Элсэхийг хүсэгчид нь Ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 400-аас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзэж байгаа ажээ. Босго оноо нь 560  байна. Наймдугаар сарын 25-нд хичээл эхэлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцлана гэдгийг анхааруулж байна.

МУИС-ИЙН БОСГО ОНОО 560-ААС ЭХЭЛНЭ

МУИС-ийн элсэлтийн бүртгэл орон даяар энэ сарын 20-ноос эхэлсэн байна. Бүртгэл долдугаар сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл www.burtgel.num.edu.mn хаягаар явагдана.  Тус сургууль нь Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын их сургууль, Завхан, Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

ШУТИС ЭЛСЭГЧДЭЭ ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС БҮРТГЭНЭ

ШУТИС нь найман үндсэн бүлэгт www.elselt.edu.mn вэб хаягаар долоодугаар сарын 1-ний өдрийн 14:00 цагаас 5-ны өдрийн хооронд  бүртгэнэ. Босго оноо нь 400-700 хооронд хэлбэлзэж байна. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисст тогтоосон хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлэн очиж хуваарь сонголт хийгээрэй гэдгийг захив. 

Б.ҮЕНЧ, Б.ДӨЛГӨӨНТӨР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-28 202.9.42.73

Босго оноогоо өндөрсгөвөл яасан юм Дор хаяж 600 авч байж дээд сургуульд орох эрхтэй болох 750-аас дээш авбал тэтгэлэг өгөх гэх мэт зөндөө олон аргаар дээд боловсролын олон асуудлуудыг шийдэж болмоор байхад хэн ч зориглоод шийдвэр гаргахгүй юм Чанаргүй олон сургууль аяндаа цөөрнө хотын төвлөрөл багасна дээд боловсролтой ажилгүйчүүд байхгүй болно эцэг эхчүүд сургалтын төлбөрийн дарамтаас гарна дээд сургуулиудын санхүүжилт төсөвт дарамт болох нь багасна ядаж л тоонд биш чанарыг сайжруулахад зарцуулагдана гэх мэт Угаасаа толгой тархи сайн биш бол дээд сургуульд авахгүй л байх хэрэгтэй ш дээ Хуучин тийм л байсан одоо ч дэлхийн бусад оронд тийм л байна Техникийн боловсрол эзэмшээд ажиллаад явахад юу нь болохгүй гэж

Сурагч 2017-06-28 202.9.41.190

ta nar yu meddeg ym 700 avah gj yamarhuu tuwshind bhiig medhvv odoo veiin surgaltiin system bvh hvvhed 700 avhaar bj chadah bgaa bilvv sain bodoj bj yariarai tgeedch 400 avsan hvvhed shilegdseer bgaad angigvi hotsordiin ugaasaa bosgo onoonoos +100 avj bj ordiin

Рр 2017-06-28 66.181.160.87

Амархан ш дээ эеш чин

Зочин 2017-06-28 202.21.100.210

400 оноо гэдэг чинь бага 700 оноог босго оноо