Тагнуулын хурандаагийн машин дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Тагнуулын хурандаагийн машин дэлбэрчээ

Африк-Америк гаралтай алдарт дуучин, продюсер, жүжигчин Кордозар Кэлвин Бродус буюу Snoop Dogg “регги” цомог гаргахаар шаргуу ажиллаж байгаа гэнэ.

Зургадугаар сарын 27-нд Киев хотод нэгэн автомашин дэлбэрсэн бөгөөд машин дотор Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын албаны ажилтан хурандаа Максим Шаповал байжээ. Хурандаа газар дээрээ нас барсан байна. Энэ хэргийг шалгаж эхэлсэн хэмээн Украины Цэргийн прокурор мэдээллээ.

“Украинская правда” сонины мэдээлснээр Максим Шаповал 39 настай байжээ. Тэрээр Батлан хамгаалах яамны Тагнуулын албаны Тусгай хүчнийг толгойлж байсан.

Машинд дэлбэрэх төхөөрөмж суурилуулсан байсан гэсэн таамгыг шалгаж байна. Энэ төхөөрөмжийг алсын зайнаас удирдан ажиллуулсан уу, эсвэл хугацаа тохируулж дэлбэлсэн үү гэдгийг шалгаж байна. Дэлбэрэлт болсон байдлыг харахад машины хэсгүүд өргөн талбайг хамран цацагдсан байжээ.

Машины ойролцоо явж байсан настай эрэгтэй болон, залуу эмэгтэй шархадсан гэсэн мэдээллийг Украины хэвлэлүүд өгч байна.

Сүүлийн үед Украинд машин дэлбэлэх хэрэг хэд хэд гараад байна. Өнгөрсөн 2016 оны долдугаар сард Украины “Вести” радиогийн сэтгүүлч Павел Шереметийн сууж явсан машин дэлбэрч, сэтгүүлч газар дээрээ нас барсан. Энэ оны гуравдугаар сард Мариупол хотод Украины Аюулгүй байдлын хурандаагийн сууж явсан машин дэлбэрч, хурандаа түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж