Төв аймагт гарсан түймрийн утаа хотыг бүрхжээ | News.MN

Төв аймагт гарсан түймрийн утаа хотыг бүрхжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Түймэр

Төв аймагт гарсан түймрийн утаа хотыг бүрхжээ

Дэлхий дээр аж төрж буй долоон тэрбум орчим хүний зургаан тэрбум гаруй нь гар утас хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Дөрвөн аймгийн зургаан суманд түймэртэй байна– 

Улаанбаатар хот бүхэлдээ түймрийн утаатай байна. Энэ нь Төв аймагт хоёр ч түймэр асч байгаатай холбоотой аж.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нийт зургаан суманд ой хээрийн түймэр асч байна.

Нийслэлийн орчимд ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймэр бүрэн унтраагүй байгаа аж. Улсын хэмжээнд өчигдөр /2016.06.27/-ийн байдлаар 14 түймэр асч байсан бол гал сөнөөгчид нэг шөнийн дотор ой хээрийн найман түймрийг цурманд оруулжээ.

Ой хээрийн түймэртэй байгаа газрууд

  • Булган аймаг Бугат сум
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сум
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум
  • Төв аймгийн Мөнгөнморьт сум

Цурамд оруулсан түймэр

  • Булган аймгийн Тэшиг суманд хоёр түймэр
  • Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр нэг түймэр
  • Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр нэг түймэр
  • Хэнтий аймгийн Батширээт суманд нэг түймэр
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд нэг  түймэр асч байна.

Түймрийг унтраахаар  онцгой байдлын байгууллагаас 166 албан хаагч, 16 автомашин, орон нутгаас 168 иргэн, 15 автомашинтай нийт 334 хүн, 31 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна. 

Улсын хэмжээнд он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртжээ.

Д.УУДАМ

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-28 202.180.220.81

ман сонгуульд луйвар хийхээр эсвэл тэд нар ялж монголыг баллахаар байгаль дэлхий хүртэл уурлаж түймэр ган гачиг болдог биздээ худал гэвэл эргээд сонгууль болсон түймэртэй гантай жилүүдийг санаарай\n

Зочин 2017-06-28 43.228.131.110

HURELSUH muu erguu lalaraa ajlaa hiigeechee chi

zochin 2017-06-28 80.108.118.247

ter dahin huraah sanalin7 terbumaar utaa arilgya tiim dahin songuuli yvuulah geed bgaa yum bol ter dahin songuuli yavuulah durtai gar n huviasaa 7 terbumee gargaad dahin sanal huraltaa hii

Зочин 2017-06-28 202.55.183.108

https www news mn id=3949\n\nene 2 medeenii ali ni vnen yum be

Зочин 2017-06-28 150.129.142.9

Оюунхорол авгай өөрөө таар шуудай ч гэсэн бариад хурдалж явах ёстой биш билүү Тарьсан [Хориотой Үг] түүж шил сав гондомноос цэвэрлэхгүй бол урд Хайрхан бузарлагдаж дуусах нь Гэтэл таг чиг

Зочин 2017-06-28 150.129.142.9

Хамгаалуулж чадахгүй бол өөрөө очиж сахь

Unen 2017-06-28 27.123.212.131

60 terbumiin bichleg deer Enkhbold Sandui 2 gal tuimer tavina geed bsn biluu

зочин 2017-06-28 66.181.160.15

Энхболд нь уначихсан чинь хотыхныг утаж алахнээ

Зочин 2017-06-28 202.131.225.150

ene duraaraa oi mod ruu zugaaldag humuusee l boliulchih l daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж