Цахилгаан станц байгуулахад хугацаа шаардана

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Цахилгаан станц байгуулахад хугацаа шаардана

Нийслэл хотын агаарын бохирдол хэвийн байх ёстой хэмжээнээс 30 дахин их байгаа гэсэн дүн мэдээ бий. Утааг багасгахад шинээр цахилгаан станц барихгүй бол гэр хорооллыг орон сууцжууллаа гэхэд эрчим хүчний дутагдалд орох тухай УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд хэлсээр байгаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар бий болсон Иргэний танхимд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр холбогдох байгууллагын төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм. Шинээр цахилгаан станц барьж ашиглалтанд оруултал 5-6 жил шаардагдах гэнэ. Харин энэ болтол нийслэлийн утааг багасгах боломжтой бүх арга хэмжээг авна гэж нийслэлийн орлогч дарга Д.Ганболд мэдэгдсэн.

Харин олон жил болсон авто машин болон хар тугалга ихтэй бензин түлшнээс агаарт хар тугалга ихээр тархаж байгаа аж. Гэтэл хар тугалга нь хүний мэдэрлийн үйл ажиллагааг хамгийн ихээр гэмтээж хордуулдаг байна. Мөн хар тугалга нь агаарт тархахдаа 80 см-ээс дээш тархах нь харьцангуй бага болохоор бага насны хүүхдүүд ихээр хордож мэдэрлийн үйл ажиллагаа нь гэмтдэг байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж