Дэлхийг хэрсэн цахим халдлага дахин гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Дэлхийг хэрсэн цахим халдлага дахин гарлаа

Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан өчигдөр /2012.07.24/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зэвсэглэлд хяналт тавих болон Олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Роуз Готемоллертэй Венийн Хофбургийн ордонд уулзав.

Дэлхий даяар олон компанийн компьютер цахим халдлагад өртлөө. Одоогоор хаанаас, ямар эх үүсвэрээс тараагдсан болох нь тодорхойгүй байгаа вирус нь компьютерийн бүх мэдээллийг царцааж, Биткоиноор төлбөр төлсөн тохиолдолд нээгдэх тухай сануулга өгч байна.

Украины төрийн өмчит эрчим хүчний компани, Киевийн нисэх буудал цахим халдлагад өртсөн тухай анхлан мэдэгдсэн юм. Чернобылийн атомын цахилгаан станцын Windows үйлдлийн системтэй сенсорууд унтарсан тул цацрагийн төвшнийг хянах явцыг автоматаар биш гар ажиллагаагаар хянахад хүрчээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дээрх цахим халдлагатай холбоотойгоор гаргасан мэдэгдэлдээ Засгийн газрын агентлагууд халдлагын эзэн холбогдогчийг тогтоож, хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна гэв.

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын албанаас халдлагад өртсөн хэрэглэгчдийг мөнгө төлөх шаардлагагүй, учир нь төлсөн ч компьютер дээрх файлууд сэргэх баталгаа байхгүй гэдгийг сануулжээ.

Дэлхийн хэмжээнд өчигдөр 2000 гаруй халдлага хийгдсэн, тэдгээрийн дийлэнх нь Украин, ОХУ болон Польшид байсан гэж ОХУ-д төвтэй анти-вирусын компани Kaspersky мэдэгдсэн байна.


Цахим халдлагад өртсөн газрууд

  • Украины төв банк, онгоц үйлдвэрлэгч Антонов, мөн шуудангийн үйлчилгээ эрхэлдэг хоёр компани

  • ОХУ-ын газрын тосны магнат Роснефть

  • Данийн ачаа тээврийн Maersk компани

  • АНУ-ын Пеннсильвани мужийн эмнэлгийн үйлчилгээний оператор компани

  • Oreio, Toblerone зэрэг дэлхийд алдартай амттан үйлдвэрлэдэг Испанийн хүнсний Mondelez үйлдвэр

  • Нидерландад төвтэй ачаа тээврийн TNT компани

  • Францын барилгын материалын St Gobain үйлдвэр

  • АНУ-ын эм зүйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Merck компани, DLA Piper хуулийн фирмийн зарим оффис


Олон улсын цагдаагийн байгууллага Интерпол нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, хянаж байгаа, гишүүн орнуудтайгаа холбоо тогтоож, хамтран ажиллаж байгаа гэв.

Өнгөрсөн сард гарсан Wannacry халдлагатай төстэй байдлаар хийгдсэн гэж компютерийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Ransomware буюу мэдээлэл барьцаалж мөнгө нэхдэг төрлийн вирус нь Петя нэртэй, Петрврапын шинэчилсэн хувилбар байж болзошгүй. Гэхдээ одоогоор бүрэн тогтоогоогүй байгаа гэж компьютерийн эксперт Алан Вудворд хэлсэн байна.

Харин Kaspersky энэ вирусыг Петятай төстэй, гэхдээ урьд өмнө байгаагүй шинэ төрлийн ransomware гэж тайлбарлав. Тэдний NotPetya гэж нэрлэсэн энэ вирус Польш, Итали, Герман, Франц, АНУ, Их Британи, ОХУ болон Украинд бүртгэгджээ.

“Энэ мэт халдлагад эцэс төгсгөл гэж үгүй. Учир нь цахим гэмт хэрэгтнүүд их хэмжээний олз олж, амташсан байдаг” гэж АНУ-ын аюулгүй байдлын Recorded Future компанийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Барысевичийн ярьсныг BBC дамжуулжээ.

Халдлагаас хойш мөнгө нэхэмжилсэн биткоин данс руу хэд хэдэн удаагийн гүйлгээ хийгдсэн байна. Одоогоор тэрхүү дансанд 3.3 биткоин буюу 7920 ам.доллар цуглажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж