Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшлов

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшлов

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал зургадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд эхлэхээр товлогдсон билээ.

Гэсэн ч Хяналтын шатны шүүх хурал яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгчийн хүсэлтээр зургадугаар сарын 28-ныг хүртэл буюу өнөөдөр /2017.06.28/ болгохоор хойшлуулсан.

Өмнө нь яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргасан байсан юм.

Тэгвэл энэ удаа ч мөн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн эмчилгээ дуусаагүй тул гадаадаас ирээгүй байгаа гэсэн шалтгаанаар хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, хурлыг дахин хойшлууллаа.

Шүүх хуралдааныг тов хараахан тодорхойгүй байна.  

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оноосон юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж