Хорооны албан хаагчид эрсдэлээ удирдаж ажиллана | News.MN

Хорооны албан хаагчид эрсдэлээ удирдаж ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Хорооны албан хаагчид эрсдэлээ удирдаж ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөөд байна. Уг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Санхүүгийн зохицуулах хороо эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүх түвшиндээ нэвтрүүлэх, ажилтнуудын энэ талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, үндсэн чиглэл, аргазүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор “Байгууллагын эрсдэл ба түүний удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Сангийн яамтай хамтран хийсэн бөгөөд Олон улсын дотоод аудиторын институтийн Монгол дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүн П.Оюунтуяа удирдан явуулав.

Байгууллага зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд саад болох бүхий л хүчин зүйлсийг эрсдэл гэдэг. Эрсдэл байгууллагын нөөц чадавхыг сулруулж, төлөвлөөгүй зардал, тооцоолоогүй алдагдлыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны үр дүнг муутгадаг. Тиймээс эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр учирч болзошгүй сөрөг нөхцөлийг тодорхойлж, урьдчилан арга хэмжээ авах боломжтой болж, үргүй зардал буураад зогсохгүй шинэ боломж, нөөцийг нээн олдог.

Онол болон практик хосолсон тус сургалтад Хорооны бүтцийн нэгжүүдийг төлөөлөн 30 гаруй албан хаагч хамрагдаж, өөр өөрсдийн ажил үүрэгт тулгарч болох эрсдэлийг үнэлэн, түүнийг хэрхэн удирдах, даван туулах талаар ярилцлаа.

Эх сурвалж: СЗХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж