“Миний шүтээн”-ээр амьсгалсан гайхамшигт үдэш | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Миний шүтээн”-ээр амьсгалсан гайхамшигт үдэш

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

“Миний шүтээн”-ээр амьсгалсан гайхамшигт үдэш

Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт долдугаар сарын 19-20-нд шилжих шөнө хүчтэй аадар бороо орж, улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын байранд аянга бууж, бүхэлдээ шатсан байна.

Жааз нь саксфон болон бусад олон хөгжмийн зэмсэгтэй хоршсон, хөнгөн хөг хэмнэлтэй, тансаг хөгжим билээ. Жааз хөгжмийн урсгал нь хамгийн анх ХIХ зууны сүүл, ХIХ зууны эхэн үеэр АНУ-ын Нью-Орленс мужийн африк гаралтай америкчуудаас үүсэн бий болсон гэж үздэг. Дэлхий дахин даяаршин өөрчлөгдөж, энэхүү өөрчлөлт, цагийн аясаар жааз хөгжим өргөн дэлгэрсээр улс орон бүрт өөрийн байр суурийг нэгэнт эзэлжээ.

Одоогоос 48 жилийн тэртээ буюу 1969 онд Монголд орчин үеийн эстрадын тулгын чулууг тавьсан домогт “Баянмонгол” жааз найрал хөгжмийн чуулга үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд түүнээс хойш Монголд олон сайхан уран бүтээлчид төрөн гарсан байдаг. Жааз хөгжим нь хөгжлийн явцдаа хувьсан өөрчлөгдөж явсаар свинг, смүүт, бийг гээд олон төрөл жанартай болсон төдийгүй, манай залуу уран бүтээлчид дээрх урсгалаар уран бүтээлээ туурвиж, өөрийн дуу хөгжимдөө шингээсээр байгаа билээ.

Гайхалтай цээл хоолойгоороо Монголын рок поп урлагт өөрийн орон зайг бий болгосон, авьяаслаг дуучин, МУСТА Б.Баярцэцэг нь өөрийн жааз хөгжмийн гоцлол бүхий “Миний шүтээн” смүүт жааз тоглолтоо сонсогч фэнүүддээ толилууллаа. Орос дуунаас бүрдсэн тоглолтоо хийж байсан дуучин маань энэ удаад Монголын эстрадын 1980-1990-ээд оны сэтгэлд хоногшсон хит дуунуудыг сонгож, Smooth jazz хэлбэрээр шинэчлэн хүргэсэн юм.

Саксфон, төгөлдөр хуур, басс гитар, бөмбөр болон дуучин Б.Баярцэцэгийн цээл хоолойн хослолыг мэдрүүлсэн энэхүү гайхалтай тоглолтонд жааз хөгжимд дуртай сонсогч фэнүүдээс нь гадна Б.Баярцэцэгийн дотны анд найзууд, олны танил уран бүтээлчид хүрэлцэн ирж, нэгэн үдшийг хамтдаа дуулж, бүжиглэн өнгөрөөлөө.

Мөн тоглолтын үеэр “Миний шүтээн” цомгийн дуунуудаас гадна Б.Баярцэцэгийн сүүлийн жилүүдэд олноо түгсэн дуунуудаас бүрдсэн “Чамайг мартаагүй” цомгийн хит дуунууд болох “Содон аялгуу”, “Хүнийх”, “Чамайг мартаагүй” зэрэг дуунууд эгшиглэв.

Энэхүү тоглолт болон хос цомгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажилласан бол тоглолтын зохион байгуулагчаар “Bayartsetseg Music Enterprises”, “Модерн Номадс”-ын Salm Pub&Bar зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс