“Улаанбаатар Сити” шинэ менежертэй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар Сити” шинэ менежертэй боллоо

Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт долдугаар сарын 19-20-нд шилжих шөнө хүчтэй аадар бороо орж, улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын байранд аянга бууж, бүхэлдээ шатсан байна.

“Улаанбаатар Сити” клуб Б.Хосбаярыг багийн ерөнхий менежерээр томилжээ.

Тэд нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд клубын менежментийн багт ажиллах юм. Гэрээ зурах ёслолд “Улаанбаатар Сити” хөлбөмбөгийн клубын Ерөнхий захирал Г.Дашням, Ерөнхий дасгалжуулагч Мануэль Реттамеро нар оролцлоо.

Б.Хосбаяр нь 2003 оноос спортын салбарт ажилласан. МУИС-ийн Математик компьютерийн сургуульд бакалавр, Швейцарийн Лозанн Хотноо Спорт бизнес менежментийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. 2003-2004 онд ТВ-9 телевиз, 2004 оноос ‘Спортын цонх’ сэтгүүлд ажиллаж байсан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм.

Тэрбээр мөн Монголын үндэсний олимпийн хороо, Монголын туялзуур сэлэмний холбоонд 2009-2017 оны хугацаанд ажиллаж байсан ба ‘Бөртэ чоно 2016’ Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд ёслолын оны шилдэг менежерээр тодорч байсан.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж