Кремльд уригдсан монгол бүсгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Кремльд уригдсан монгол бүсгүй

Зүүн аймгуудын дуучдын дунд “Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын уралдааныг наймдугаар сарын 3-5-нд Хэнтий аймгийн театрт зохион байгуулах гэж байна.

Монгол залуу ОХУ-ын Фрунзийн нэрэмжит Ерөнхий  цэргийн академийг алтан медальтай төгсч, В.Путины уулзалтад уригдсан мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ удаа өөр нэг алтан медальтныг танилцуулж байна.

Цэвээндоржийн Хишигсүрэн гэх дэслэгч бүсгүй ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэрэмжит Цэргийн их сургууль /Военный Университет/-ийг Эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр улаан диплом, алтан медальтай төгслөө.

Зургадугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яамны орлогч сайд, армийн генерал Н.А.Панков болон армийн генерал И.И.Ефремов нараас Поклонная гора дахь ялалтын цэцэрлэгт хүрээлэнд алтан медаль, улаан дипломоо гардан авлаа. Энэхүү тохиолдол нь Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдаас улаан диплом, медальтай төгсөж байгаа анхны тохиолдол юм. Дэслэгч Цэвээндоржийн Хишигсүрэн нь өнөөдөр Кремлийн ордонд болох ОХУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.В.Путины хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоор уригдсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэрэмжит Цэргийн их сургууль нь В.И.Лениний нэрэмжит улс төрийн академи, ОХУ-ын зургаан том академи, их сургуулиудыг нэгтгэсэн 98 жилийн түүхтэй сургууль юм.

В.Бат

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж