Зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн

Зүүн аймгуудын дуучдын дунд “Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын уралдааныг наймдугаар сарын 3-5-нд Хэнтий аймгийн театрт зохион байгуулах гэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл зургадугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох, бодлогын хүүний корридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнөөр тэгш хэмтэйгээр шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа. билээ.  Энэ алхам эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Б.Мөнхзаяагаас тодрууллаа.


-Төвбанк бодлогын хүүг хоёр хувиар буурууллаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Бодлогын хүү бол зах зээл дээрх хүүгийн түвшнийг тодорхойлох нэг хүчин зүйл юм. Өнгөрсөн оноос эхлээд зээлийн хүү тасралтгүй нэмэгдсэн. Буурах чиг хандлага ажиглагдахгүй байсан. Энэ нь бодлогын хүү өндөр байсантай холбоотой юм. Нөгөө талаар мөнгөний нийлүүлэлт нэг их биш байсан учраас зээлийн хүү нэмэгдсэн. Тэгэхээр бодлогын хүү буурсан нь зээлийн хүүнд нөлөөлнө. Ингэснээр бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ. Бодлогын хүүнээс гадна мөнгөний нийлүүлэлт бага ч гэсэн өсөх хандлагатай байгаа. Тэгэхээр хүүгийн зах зээл харьцангуй тогтвортой байх, буурах эерэг талтай.

-Тэгвэл бодлогын хүүгийн өөрчлөлт эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Бодлогын хүүгийн тогтвортой байдал гэдэг талаасаа харж болох юм. Түүнээс бол эерэг тал нь давамгай байх гэж харж байна.

-Одоо арилжааны банкууд хэдий хугацаанд зээлийн хүүгээ өөрчлөх боломжтой вэ?

-Судалгааны дүгнэлтээс харж байхад бодлогын хүү өөрчилснөөс хагас жилээс хойш мэдрэгддэг. Өнөөдөр бодлогын хүү буурлаа ч шууд зээлийн хүү буурахгүй.  Аажимдаа мэдрэгдэж эхэлнэ гэсэн бусад хүмүүсийн хийсэн судалгаа бий. Гэхдээ хадгаламжийн хүү буурахгүй бол зээлийн хүүнд нөлөөлж чадахгүй. Эхлээд хадгаламжийн хүү буурсны дараа зээлийн хүү буурах боломжтой. Гэхдээ зээлийн хүү буурах таатай нөхцөл үүслээ. Арилжааны банк сүүлийн жилүүдэд алдагдал ихтэй байгаа. Тэгэхээр бодлогын хүү буурснаар арилжааны банкуудын зардал ч гэсэн буурна. Одоогоор арилжааны банкууд зээл олгох биш Төвбанкинд үнэт цаас байршуулж байна. Энэ нь Засгийн газар, Төвбанкинд байршуулсан  үнэт цаасны хөрөнгийн 14,15 хувийг эзэлж байгаа юм. Уг нь Төвбанкинд байрших биш зээл болоод гарах ёстой. Одоо бодлогын хүү буураад ирэхээр банкууд зээлээ нэмж олгох сонирхол өсч магадгүй.

-Зээлийн хүүг буулгахын тулд хадгаламжийн хүүнд өөрчлөлт орох шаардлагатай гэж байна. Ийм нөхцөлд иргэд хадгаламжаа татаж, арилжааны банк эрсдэл үүрэх үү?

-Айхтар савлагаа үүсэхгүй гэж харж байна. Одоохондоо хадгаламжийн хүү харьцангуй өндөр байна. Тиймээс хүү буурлаа ч хадгаламжаа татаж авахгүй байх гэж харж байна. Яагаад гэхээр мөнгөтэй хүмүүсийн хувьд өөр тийш хөрөнгөө хийх сонголт алга. Хадгаламжийн жилийн хүү 15 хувь байна гэхэд ямар ч ашигтай бизнес жилийн 16 хувийн ашиг олохгүй. Иргэд хадгаламжийн хүүгээс илүү банкны нөхцөл байдал, чадамжийг харж сонголтоо хийдэг. Хадгаламжийн хүү, зээлийн хүү жигд буурч байж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Төв банк хүүг яаж бууруулах вэ гэдэг Мөнгөний бодлогын зорилт дэвшүүлчихсэн. Тэр хүрээндээ идэвхтэй сайн ажиллах байх гэж бодож байна. 

"Болор дуран"-аар шалгав.

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-27 202.9.40.30

мэргэжлийн хяналт гэж монголд алга байна липтон ахмад гэх мэт нь зүгээр л хүнсний будагтай энэтхэг цайны хаягдал шахуу жинхэнэ нь шал өөр амт үнэртэй цагаан идээг бараг авалтгүй болжээ сүүнээс ямар ч монгол сүү үнэртэхгүй байгаа захуудаар 320 грамми гэсэн [Хориотой Үг] бичигтэй 238 гр пүнтүүз зарж байна машинаас зарж буй орос хямд барааг битгий ав

Зочин 2017-06-27 202.9.40.30

абсолют дэлгүүрийн бараа бол оросын хязгаар нутгийн буруу бараа тул хухацтай хандана уу ер нь чанар нь тааруу

Зочин 2017-06-27 202.9.40.30

монгол орос хятадын муу барааг өөрсдөө зөөцгөөдөг улаан үдэд ионголчуудыг хараад шоолж байхыг харсан нэг буриад ламын чандарт хамаг мөнгөө өгөх юм шөнө нь буриад лам нар орос архичдад мөнгө архи өгч шатаалгуулахыг нь харлаа хаыран мөнгө тэрний оронд мод тарьсан нь дээр

Зочин 2017-06-27 202.9.40.30

гадаадын банк оруулна гэж 1 жил худал ярилаа дайны дараа япон герман хоёр гаддад банкны ачаар боссоныг санагтун монголчуудыг бодвол гадны банк шударга бөгөөд хүний хөдөлмөрийг үнэлж чадна бид хаяа хадралцаж байхад тэд бие биенээ дэмждэг тул хол давшжээ

Шударга 2017-06-27 202.70.40.219

Шударга өрсөлдөөн тогтож байж зээлийн хүү хадгаламжийн хүү бууна Нэг нөхөр банкнаас зээл аваад шахаа хийгээд 100 хувь ашиг олж байгаа үед 36 хувийн зээлийн хүү юу ч биш ээ

zochin 2017-06-27

Kompanuud 3 sard neg baraa tatalt hiideg neg baraa tataltand dor hayaj 15-20 % ashig oldog Jildee niit 60-80% ashig oldog tegcheed banknaas jiliin 20-25% huutei zeel avchaad dahiad eniigee 20 - oos doosh n oruulah geed baidag n yamar uchirtai yum Hadgalamj ezemshigchidiig tegeed etsesd n zugeer mongoo ashigluul gej tulgaj baigaan muu

Zochin 2017-06-27

Gaduur mash olon BBSB - uud bugd jiliin hamgiin dood tal 30 % huutei zeel gargadag Gesen hernee ene zeeliig mash olon irged kompanuud avaad heregtseegee gargaad butsaagaad zeelee tolj baina \nHeregtsee zah zeel deer baigaa huu onoodortoo gal n bish gol heregtei uedee hurdan shuurhai zeelee avah n chuhal baidag

zochin 2017-06-27

Zeeliin huu bolgoniig hadgalamjiin huutei holbood baihiin zeeliin huug dotor angilj tus tusd n avch uzeh heregtei hadgalamjiin ondor huu ondor teriigee dagaad ondor huutei tusdaa bogino hugatsaatai zeelee olgono Ene n bizness n togtvortoi ashig ondortoi bizneestei humuus avdag Gadnaas avsan baga huutai zeelee baga huutei n urt hugatsaanii tom zeeld gargah heregtei Zeeliin huu eh uusver n haanaas gedgeesee shaltgaalaad oor oor baidag eniigee yalgaj medehgui holj hutgaad baij bolohgui

Зочин 2017-06-27 202.21.100.210

Мөнхзаяа таны мэдлэг дулимаг юм байна Хадгаламжийн хүү 15 биш 13 5 засгийн газар 1 5 хувийг төрийн нүсэр албан хаагч нарыг цалинжуулахын тулд авсан Ард түмэн засгийн газраас дутуу бодохгүй шүү дээ Гадаадад доллар болгож хадгалуулна бас компани засгийн газрын бонд худалдаж авна Алт хэлбэрээр хадгалуулж болно Сонголт байхгүй гэж дундаж давхарыг басамжлан доромжилж болохгүй

Зочин 2017-06-27 66.181.178.166

Яасан аятайхан эдийн засагч вээ

nb 2017-06-27 49.0.218.128

би эдийн засагч биш ГЭХДЭЭ ИЙМ АРИЛЖААНЫ БАНК НЭРТЭЙ ТОМ ЛОМБАРДТАЙ УЛСАД ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА ГЭЖ ҮҮ ТА ЭДИЙН ЗАСАГЧ ХҮН БАНКНЫ ХҮҮГ БОДООД ҮЗ ДЭЭ ХҮН ЗЭЭЛ АВААД АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ УУ ЭНЭ УЛСЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРҮҮЛ БОЛГОХОД ТА НӨХДИЙН МЭДЛЭГ ЧУХАЛ ХАЗГАЙ СУУРЬТАЙ БАЙШИН ӨНДӨР БАЙЖ ЧАДАХ УУ

Зочин 2017-06-27 27.123.214.120

hadgalamjaas tatvar avdgiig boliul ardiin namtai hariutslaga tootsoh bno

Зочин 2017-06-27 202.21.103.62

Иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс хүү тооцдог туйлийн буруу Иргэд хүүхдийнхээ хойч ирээдүйн төлөө хуримтлал бий болгох асуудлыг шууд зогсоож байна Асар их мөнгөтэй цөөхөн хэдэн баячуудаасаа ав Битгий ард олныхоо кармай хот руу гараа дүрээ Энэ туйлийн буруу шүү хурдан засаж залруулах хэрэгтэй

Зочин 2017-06-27 27.123.214.118

Компаний засгийн газрын бонд авч болно

Зочин 2017-06-27 202.126.91.218

Mongol ard uls gej bna uu tusgaar togtnol ni bna uu esvel bna uu bid uhaantaai tusgaar tognoloo bodoj tsag bur alham burt sanaj baih heregtei bnaaaaaa Uvur Mongol gedeg uls Umnud Mongol geed bh yum yu gesen ug yum bol neg Mongol geed l bh yum ar Mongoloos yalgaatai bizdee ijil boltson yumuu sonin sanagdaad baih yum BNKhAU in uvur mongol bizdee

Зочин 2017-06-27 202.126.91.218

Khudlaa yarih shaardlaga baihgui shuu orchin uyin uls turin arga barilg uurchluhgui bol humuusin itgel sularch yahaas butsahgui bna aa 7 turlin tatvar nemchiheed yu bodoj baidag bna aa gaihmaar yum ene songuul heleed ugluu yu ch hiigeegui humuug demjij hiisen ni unaad bgaa bizdee uuniig olj harah heregtei zuv ajil hiih olon niitig mederch ajillah yavdal yum

Зочин 2017-06-27 172.58.139.122

Энэ нэг "би тэгж харж байна" гэсэн [Хориотой Үг] холбоо үгийг хөгшин залуугүй хэрэглэх нь мундаг болж харагдах гэсэн овойргон зан