ОХУ-д амьжиргааны баталгаажих төвшнөөс доош орлоготой иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,4 саяар нэмэгдэж, нийт 22 сая хүн болсон тухай Росстат гэх статистикийн албанаас мэдэгджээ. Ядуу иргэд Оросын нийт хүн амын 15 хувийг эзэлж байгааг Росстат онцолсон байна.
Үүний зэрэгцээ хүн амын сарын дундаж орлого оны эхний улиралд өмнөх жилийн мөн үеийн амьжиргааны доод төвшнөөс 2,8 дахин их буюу 27,718 рубль болсон байна. Энэ нь өмнөх оныхоос 1200 рублиэр их, гэхдээ 2016 оны дөрөвдүгээр улирлаас 8100 рублиэр буурсан үзүүлэлт аж.
Нийгмийн асуудал эрхэлсэн Оросын ерөнхий сайдын орлогч Ольга Голодец оросуудын ядуурлыг ер бусын гэж нэрлэв. ОХУ-д сарын дундаж цалин 2016 онд 36.7 мянган рубль болсон ба хөдөлмөрийн доод төвшний цалинтай 4,9 сая хөдөлмөр эрхлэгч бий ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР