Эрэгтэй бөхчүүд Капсийскэд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Эрэгтэй бөхчүүд Капсийскэд зодоглоно

Эрэгтэй бөхчүүд Капсийскэд зодоглоно

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн долдугаар сарын 9-10-нд Капсийск хотод болно.

Манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд), 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа (Алдар), 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 97 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, шүүгч Б.Эрдэнэболдын хамт оролцоно. Наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох ДАШТ-д оролцох манай найман эрэгтэй тамирчдын тав нь Каспийскэд барилдахаар болсон юм.

Өөрөөр хэлбэл, эрчүүд маань ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн байгааг шалгах юм. Али Алиевын нэрэмжит тэмцээнд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 2010 онд мөнгө, 2007 онд хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж