Гүтгэлгийн мэдээ нь сонгогчдыг эргэлзээнд оруулсан гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Гүтгэлгийн мэдээ нь сонгогчдыг эргэлзээнд оруулсан гэв

Попын хаан Майкл Жексон гэрээслэлдээ 500 сая ам.долларын хөрөнгөө гурван хүүхдэдээ үлдээж, төрсөн ах, эгч нартаа сохор зоос ч үлдээгээгүй нь Жанет, Жермейн, Рэнди Жексон нарыг тайван суулгахаа больсон гэнэ.

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад ажиглалт хийсэн олон улсын ажиглагчид өнөөдөр /2017.06.27/ мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага/ ЕАБХАБ /-ын гишүүн 16 орны 22 төлөөлөгч таван долоо хоногийн хугацаанд Монгол Улсад ажиллаж байгаа аж.

Тэд хурлын эхэнд сонгуулийн сурталчилгааны хууль тогтоомж авлигатай тэмцэх боломжийг олгоогүйгээс гадна сонгуулийн үеэр нэр дэвшигчид биенээ гүтгэсэн мэдээллийг цацсан нь сонгогчдод эргэлзээ төрүүлж, залуучууд саналаа өгөхөд хойрго хандсан гэлээ.

Мөн санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч Сонгуулийн ерөнхий хороо дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэжээ.

ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики “Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу сайн зохион байгуулсан. Гэхдээ шүүхүүд дээр нэр дэвшигчидтэй холбоотой хэргүүдийг шалгаж байгаа тул иргэдэд сонголтоо хийхэд ихээхэн эргэлзээ төрүүлж байлаа.

Сонгууль нээлттэй боллоо. Удахгүй хоёрдугаар шатны санал хураалт болно. Тиймээс энэхүү санал хураалтыг амжилттай зохион байгуулахад олон нийт эрх бүхий байгууллагуудтайгаа хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж