Маргаашаас нутгийн зарим хэсгээр бороо орно

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Маргаашаас нутгийн зарим хэсгээр бороо орно

Сургалт нийт 24 цаг буюу гурван хоногийн турш үргэлжлэх юм.

Энэ сарын 28-наас эхлэн нутгийн зарим хэсгээр бороо орон гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын 28-наас долдугаар сарын 02-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.

Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж