
Харин тус бүсэд үйл ажиллагаагаа явуулах хувийн хэвшлийнхэнд хоёр том асуудал байгааг төр засгийн зүгээс шийдвэрлэж өгөхийг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөл хүсчээ. Энэ нь Монголын гаалийн горимын журам журам хүнд сурталтай байгааг арилгаж өгөх болон ОХУ-ын зүгээс чөлөөт бүс рүү ороход гаалийн асуудлыг төр засгийн хэмжээнд ярилцаж шийдвэрлэх өгөх тухай ажээ.
Тэгвэл “Замын-Үүд” чөлөөт бүсэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа тул газар хуваарилах боломжгүй байгаа юм. Харин тус бүсийн хөрөнгө оруулагчид газар хуваарилах ажлыг түргэвчилж өгөхийг хүссэн байна.
Б.СҮРЭН