Иргэд усанд осолдох нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Иргэд усанд осолдох нь ихэсчээ

Зэээ сайн байцгаана уу? Сайхан зусцгааж байна уу? Сайхан эх үрсийн баярдаад, сайхан наадацгаасан уу? Сонгуулиа өгцгөөсөн л биздээ.

Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байна.Тиймээс иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж