ОХУ-ын Төрийн думд авлигын гэмт хэргийн хариуцлагыг чангатгах санал оруулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ОХУ-ын Төрийн думд авлигын гэмт хэргийн хариуцлагыг чангатгах санал оруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Төрийн думд авлигын гэмт хэргийн хариуцлагыг чангатгах санал оруулжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Улсын аварга шалгаруулах уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчийн тэмцээн болж өнгөрлөө.

Оросын холбооны улсад хахууль өгөх, авах гэмт хэргийн хариуцлагыг чангатгаж, биет бус хахуулийн ойлголтыг нэмж оруулж магадгүй байгаа юм байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 202. Албан тушаалаа урвуулан ашиглах, 204. Аж ахуйн нэгж, байгууллага хахууль өгөх, авах, 290, 291. Хахууль өгөх, авах зэрэг зүйл заалтуудад өөрчлөлт оруулж, биет бус хөрөнгө, биет бус үйлчилгээ, биет бус өмчийн эрх болон хууль бус давуу байдал гэх ойлголтуудыг оруулах ажээ.

Төрийн думын Аюулгүй байдлын хорооны орлогч дарга, уг хуулийн төслийг санаачлагч Анатолий Выборный дараах жишээг тайлбарлажээ. Тухайлбал, Төрийн өндөр албан тушаалтны төрөл саданг томоохон компани ажил мэргэжлийн ямарч шаардлага, шалгуур үзүүлэлт тавилгүйгээр шууд ажилд авах замаар уг өндөр албан тушаалтнаас давуу байдал хүртэх явдал байдгийг дурдаж болох юм гэжээ.

Түүнчлэн, хахууль өгөх, авах гэмт хэргийн шийтгэлийг чангалж, 4 хүртэл жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хөндлөнгийн шүүхийн шүүгч (гуравдагч шүүх)-ийг эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдод 3 хүртэлх жилийн хорих ялын шийтгэл оногдуулж байх саналыг оруулжээ.

ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Аслан Юсуфов хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: http://tass.ru/politika/4364767

Эх сурвалж: АТГ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ХЭХЭ 2017-06-27 66.181.189.132

МАНАЙ 76ААС ДОЛООН ДООР АВИЛГАЛЧИД АВИЛГАЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ