М.Энхболд: Эргэлзээ байвал шалга

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

М.Энхболд: Эргэлзээ байвал шалга

”Лондон 2012” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр болно.

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр /2017.06.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд МАН-ын дарга М.Энхболд “Сонгуулийн санал хураалтад оролцож миний төлөө саналаа өгсөн мянга, мянган сонгогчид, сонгуулийн штабт маань ажилласан иргэд, зүтгэлтнүүд, намын гишүүд, дэмжигчдэдээ талархлаа илэрхийлье.

Сонгуулийн санал хураалтын эцсийн үр дүн гараагүй байгаа хэдий ч би ямар ч үед улс орноо хямралт нөхцөл байдлаас гаргах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татахад анхаарал тавьж ажилласаар байх болно.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хоёр нэр дэвшигчид хандаж, ил захидал хүргүүлж байсан. Сонгуулийг хуулийн дагуу, төрийн сонгуулиа дээдэлж явуулъя гэдгийг уриалга гаргасан. Харамсалтай нь, сонгууль миний уриалгын дагуу болж чадсангүй.  Гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээс хэтэрсэн, иргэдийг элдэв бусын зүйлд уриалсан, орон нутаг руу тэрбум, тэрбумаар  нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас сая, саяар нь хандив авсан сонгууль болж өндөрлөлөө.  Харамсаж байгаа. Ийм ч болсноос дараагийн санал хураалт хийхээс аргагүй боллоо гэж ойлгож байгаа.

Миний тухай олон удаагийн нэвтрүүлэг цацсан, тухай бүрт нь хариулт өгсөн. Мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцахаас аргагүй болов гэдэг тайлбарыг хийсэн.

60 тэрбумын бичлэг цацсан, энэ нь эвлүүлэг гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоосон. Тайлбарыг хийсэн. Газрын наймаачин гэдэг юм их олон удаа цацсан, тэр бүрт нь хариу өгсөн.

Энэ удаагийн сонгуульд иргэдийн оролцоо сайн байлаа, ирц 68 хувьтай гарсан.

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, долдугаар сарын 9-нд дараагийн санал хураалтыг зарлаж байна.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаа ч бодсон, үндэсний их баяр наадам дөхөж байгаа цаг хугацаагаа бодсон ч сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж, иргэд идэвхитэй  оролцож, ард түмэн шийдвэрээ гаргах нь зөв гэж бодож байгаа.

Сонгуулийг зохион байгуулахад оролцож байгаа орон нутгийнхан,  иргэд мөн саналаа өгөхөд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.  


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

-МАХН-аас мэдээлэл хийх үеэрээ “Эрх баригч хүчин санал дээрэмдлээ. Үүний эсрэг тэмцэнэ” гэлээ. Саналын дүнг шалгаж үзнэ гэж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

М.Энхболд: МАХН-ын нэр дэвшигч, штабын удирдлага нь хэвлэлийн хурал хийсэн талаар мэдээлэл авсан. Сонгуульд нэр дэвшсэн, сонгуульд оролцсон үйл ажиллагааны дараа МАН руу дайрах үйлдлийг удаа дараа гаргадаг байсан. Аль ч сонгуулийн үед бид хууль дүрмээ барьж, Сонгуулийн ерөнхий хорооноос тавьж ирсэн шаардлагыг биелүүлж ажилладаг, ажиллаж ирсэн ирсэн соёлтой улс төрийн хүчин. Буруу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг бидэн  рүү дайрсан, санал луйвардчихлаа гэсэн хэвлэлийн хурал хийлээ гэж сонссон.

Хардлага сэрдлэг байгаа бол Сонгуулийн ерөнхий хороог шалгаж, саналын хуудсыг тоолъё гэсэн санал гаргаж байгааг зөв зүйтэй гэж бодож байна.

Яагаад 35 мянган саналын ямар зөрүүтэй байгаа юм, 10 мянгаад саналын зөрүүтэй явж байгаад минийх дээр нь гарчихсан юм гэдэг дээр эргэлзээ байгаа бол хамтраад шалгасан ч болно.

УИХ-аар 2015 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хууль хэлэлцэж байхад саналын хуудсыг 100 хувь тоолъё гэдэг санал гаргаж байсан улс төрийн хүчин. Тухайн үеийн эрх баригч хүчин “Саналын хуудсыг 100 хувь гараар тоолох шаардлагагүй, 50 хувь хангалттай. Тэр бүү хэл хяналтын тооллого хэрэггүй, техникийн тооллого хийхэд л болно” гээд хуулийг баталсан. Сонгуулийн хороо санал хуудасны 50 хувийн тооллогоо хийсэн асуудал гараагүй гэж мэдээлж байна лээ.

Бид бол хяналтын тооллого хийе гэхэд цаараглах зүйл байхгүй, хамтраад  орж ажиллаж болно.

-Үндэсний их баяр наадам дөхсөн үед дахин санал хураалт явуулах болж байгаа нь буруу. МАН-аас нэр дэвшигчид давуу боломж олгох гэж байна гэсэн зүйлийг Ардчилсан намын зүгээс зарим гишүүн илэрхийлж байна?

-Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтыг долдугаар сарын 9-н гэсэн нь  зүгээр нэг сонгоод авчихсан өдөр биш. Хуулиар тогтоосон цаг хугацааны фактор байгаа учраас 14 хоногийн дотор дахин санал хураалтын товыг зарлаж, зохион байгуулах эрх үүргийнхээ хүрээнд ингэж таарсан хэрэг.  Саналын хуудас бэлтгэхэд цаг хугацаа орно,  нэлээдгүй хэмжээний хөрөнгө гарна. Тийм учраас сонгуулийн байгууллагынхаа гаргасан хугацаанд сонгуульдаа идэвхитэй оролцоод наадмын өмнө сонгуулиа өндөрлүүлэх нь зөв юм аа гэж бодож байна.

-Хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн мэдээллээр М.Энхболд дарга хамгийн бага саналтай явж байсан. Гэвч сүүлдээ С.Ганбаатар нэр дэвшигчийн саналаас 10 мянгаар тасарч, хоёр руу орж ирсэн. Үүнийг юу гэж тайлбарлах вэ. МАХН-ын зүгээс энэ бол луйвар гэж тайлбарлаад байна?  

Д.Амарбаясгалан: Манай намын нэр дэвшигчийг орон даяар 10 аймагт илт давуу байдлаар дэмжиж санал өгсөн. Санал гарч байгаа байдлыг харахад Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр 23.30 цагийн орчимд мэдээлэл хийхэд МАН, МАХН-аас нэр дэвшигчийн хоорондын саналын зөрүү 10 мянга байсан. Тухайн үед 290 орчим хэсгийн хороодоос саналын дүнг ирүүлээгүй байсан.

Мөн баруун таван аймагт манай намаас нэр дэвшигчийг өндөр саналаар дэмжсэн. Газар нутгийн байршил, баг хоорондын зай, утасны сүлжээ барьдаг барьдаггүй гэдгээс эхлээд  зарим мэдээ цаг алдаж ирсэн гэдэг мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн. Үүнийг та бүхэн анзаарсан байх аа.

Г.ДАРЬ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж