Эрчим 7 дараалан ялалт байгууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эрчим 7 дараалан ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Эрчим 7 дараалан ялалт байгууллаа

Английн хөлбөмбөгийн ‘icon’ гэгдэх Дэвид Бэкхэм баасан гаригт болох “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслолын нэгээхэн хэсэгт оролцох хувь тохиожээ.

МХБХ, “Арвайн үндэс” ХХК-тэй 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй 100 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 8-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд сонирхолтой болж өнгөрлөө. Энэ тойргийн бүх тоглолтууд МХБХ-ны талбайд болсон нь энэ улирлын анхны тохиолдол байлаа. Мөн 8-р тойрогт нийт 19 гоол орсон нь энэ улирлын дээд амжилт болжээ. Ингээд уншигч та бүхэнд тус тойрогт болсон тоглолтуудын мэдээллээс хүргэе.

ЭФ СИ УЛААНБААТАР 2:4 ХАНГАРЬД

Хангарьдын довтлогч Пол Эбука 4 тоглолтод дараалан гоол орууллаа

Энэ тойргийг нээж, Эф Си Улаанбаатар – Хангарьд клубүүд Баасан гарагийн үдэш учраа таарсан юм. Эдгээр багууд өнгөрсөн жилийн дээд лигт 2 удаа тоглоход Хангарьд нэг ялж, нэг тэнцэж байсан. Гэвч энэ удаагийн тоглолтод Эрдэнэтийн клубээс мэргэн бууч Ганхуяг, багийн ахлагч Эрдэнэбаяр, гарааны хамгаалагчид болох Батсүх, Амартүвшин нар нь торгууль, бэртэл зэрэг шалтгаанаар тоглоогүй. Энэ ч утгаараа эхний үеийн 29, 31 дэх минутад нийслэл хотын багаас Билгүүн, Канеширо нар дараалан гоол оруулжээ. Япон довтлогчийн хувьд 4 тоглолтод дараалан гоол оруулсан нь энэ. Харин эхний үеийн төгсгөлд Хангарьдын довтлогч Мөнх-Эрдэнэ тооны харьцааг ойртуулж чадсан. 2-р үе эхлээд 10 гаран минут өнгөрч байхад зочин багийн довтлогч Балжинням 2 дахь шар хуудсаа авснаар багаа хүнд байдалд оруулсан юм. Гэвч хүн дутуу Хангарьд гайхалтай эргэн ирэлт хийж, Пол Эбука, Ульдяков нарын ачаар тус тоглолтод 2:4-ийн харьцаатай ялалт байгуулсан байна. Энэ тоглолтод 2 гоол оруулж, мөн тооны гоолын дамжуулалт өгсөн Хангарьдын Орос легионер Владимир Ульдяков тоглолтын шилдгээр нэрлэгджээ. Мөн Хангарьд 5 дахь дараалсан хожлоо авсан юм.

УНАГАНУУД 1:4 УЛААНБААТАР СИТИ

Улаанбаатар Сити клубийн хагас хамгаалагч #7 Батхишиг ‘Тоглолтын шилдэг’-ээр нэрлэгдлээ

Бямба гарагийн эхний тоглолт 4 оноотой хүснэгтийн сүүл мушгиж явсан Унаганууд болон 3 дараалан ялснаар 15 оноотой хүснэгтийн дэд байрт бичигдэж байсан Улаанбаатар Сити багуудын хооронд болжээ. Ситигийн дасгалжуулагч Мануэль энэ тоглолтод Артём, Төгсбилэг, Оюунбаатар, Цэрэнбаяр нарын гарааны тоглогчдоо сэлгээнд үлдээсэн байлаа. Эхний үеийн дундуур Улаанбаатар Ситигээс Ислам Хамхоев, Түмэнжаргал нар гоол оруулж, Унагануудын хамгаалагч Ганбат өөрийн хаалганд авто гоол хийснээр ердөө 7 минутын хугацаанд л тооны харьцаа 0:3 болсон байна. 2-р үе эхлээд удаагүй байхад Батхишиг багийнхаа 4 дэх гоолыг оруулснаар, тоглолтын хувь заяа ойлгомжтой болсон юм. Үндсэн цаг дуусахаас өмнө Насандэлгэр Унаганууд нэр төрийн гоолыг оруулжээ. Ялалт байгуулсан Улаанбаатар Сити 4 дэх дараалсан хожлоо авч, 18 оноотой дэд байраа хадгалж үлдсэн бол Унаганууд 4 оноотой сүүлийн байранд явсан хэвээр.

СЭЛЭНГЭПРЕСС 1:3 ДЭРЭН

Дэрэн клубийн довтлогч #11 Төмөр-Очир энэ улирлын 3 дахь хэттрикийн эзэн боллоо

6 тойргийн дараах байдлаар хүснэгтийн ёроолд бичигдэж явсан Дэрэнгийн залуус өмнөх тойрогт Хоромхоныг ялснаар суга дээшилсэн. Энэ удаагийн тэдний өрсөлдөгч нь хэнийг ч ялж, хэнд ч ялагдаж мэдэх Сэлэнгэпресс байлаа. Хоромхоны эсрэг гоол оруулсан Төмөр-Очир энэ удаад бас нэгэн гайхалтай гоолыг оруулж, тооны харьцааг нээсэн юм. Харин Сэлэнгэпрес эхний үе дуусахаас өмнө тоог тэнцүүлж чадсан бөгөөд Мөрөнгийн дамжуулсан бөмбөгийг Такү Хишида мөргөж, улирлын 4 дэх гоолоо оруулсан байна. 2-р үеийн гол баатар нь “Ягаанаа” хочит Төмөр-Очир байсан бөгөөд тэрбээр 55, 74 дэх минутад дараалан гоолдсоноор энэ тоглолтод хэттрик хийсэн юм. 2 дахь дараалсан хожлоо авсан Дэрэн, Сэлэнгэпресс клубээс 5-р байрыг нь булаан авсан байна. Тэд энэ Баасан гарагт 9-р тойргийн эхний тоглолтыг Унагануудтай хийх бол Сэлэнгэпресс Бямба гарагт Атлетиктай хүч үзнэ.

ХОРОМХОН 0:0 АТЛЕТИК 220

Хоромхон клубийн хаалгач #25 Э.Отгонпүрэв – Атлетик 220 клубийн довтлогч #11 Н.Наранболдын пеналтийг хааж байна

Ням гарагийн эхний тоглолт 5 дараалан ялагдаад байсан Хоромхон болон сүүлийн 3 тойргоос ердөө ганцхан оноо аваад байсан Атлетик 220 багуудын хооронд болжээ. Тус тоглолтод хоёр багийн гарааны төвийн хамгаалагчид болох Мөнгөншагай, Төрбат нар торгуулийн улмаас талбайд гараагүй. Уг нь Төрбатын хувьд хуучин багийнхаа эсрэг анх удаа нүүр тулах байсан юм. Гэхдээ түүнтэй хамт Хоромхонд тоглож явсан Наранболд хуучин багийнхаа эсрэг тоглосон. Харамсалтай нь 6 гоолтой мэргэн буучдын жагсаалтын 2-т бичигдэж яваа тэрээр торгуулийн цохилтоо алдаж, Түмэнжаргалтай тэнцэх боломжоо салхинд хийсгэсэн. Харин энэ тоглолтын гол баатар нь Хоромхоны хаалгач Отгонпүрэв байсан бөгөөд эсрэг багийн нэг бус аюултай цохилтыг хамгаалсан юм. Ийнхүү Хоромхон 2-р тойргоос хойш анхны оноогоо авсан бол улирлыг 4 дараалсан хожлоор эхлүүлсэн Атлетик 220 клуб сүүлийн 4 тойрогт хожлын бараа хараагүй л явна.

ГОЁО ЭФ СИ 1:3 ЭРЧИМ

Гоёо Эф Си клубийн Энх-Од, Эрчим клубийн Даваажав нар бөмбөгний төлөөх тэмцэлд

8-р тойргийг хааж, Ням гарагийн 16:00 цагаас лигийн шинэ цэрэг Гоёо Эф Си болон лигийн 10 удаагийн аварга Эрчим клубүүд тоглосон байна. Эдгээр багуудын цаасан дээрх амжилт, намтар түүх эрс тэс ялгаатай ч эхний үед тэнцүүхэн тулаан өрнөж байлаа. Тоглолтын дөнгөж 5 дахь минутад Эрчимийн довтлогч Шута Ишино улирлын 5 дахь гоолоо оруулсан бол 1-р үеийн цаг дуусахын өмнөхөн залуучуудын шигшээд багтаад буй Гоёо Эф Си клубийн довтлогч П.Энхбилэг нэгэн гайхалтай гоолыг оруулж, тоог тэнцүүлсэн юм. Гоёо Эф Си клубийн Япон хаалгач Такүми Томизавагийн хаалгандаа гоол алдаагүй хугацаа 327 минут дээр төгсгөл болжээ. 2-р хагаст Эрчимийн довтолгоо ширүүсч, Гоёо үе үе сөрөг довтолгоонд орохыг эрмэлзэж байсан ч цөөнгүй удаа отон тоглолтод орж байлаа. Ингээд үндсэн цаг дуусч, тоглолт тэнцээгээр өндөрлөх тийшээ хандаад байсан ч шүүгчийн сунгасан 4 минутын хугацаанд Эрчим клуб 2 ч гоолыг оруулж амжсан. Эхлээд Даваажавын дамжуулалтаар хамгаалагч Г.Төгөлдөр багтаа дахин тэргүүллийг авчирсан бол түүний дараа Шутагийн дамжуулалтаар Батдэлгэрэх хоосон хаалганд хялбархан гоолыг оруулсан байна. Эцсийн мөчид 3 оноо авсан Эрчим 6 дахь дараалсан ялалтаа байгуулж, 22 оноотой лигийг тэргүүлсээр байгаа бол дархан аваргуудтай тун сайн үзсэн Гоёо Эф Си 8 оноотой 7-д бичигдэж байна.

Эх сурвалж: МХБХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс