“Зодог тайлсан” Дэниэл Дэй Луйз загварт хөл тавьж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

“Зодог тайлсан” Дэниэл Дэй Луйз загварт хөл тавьж магадгүй

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно

Эдүгээ 60 настай Их Британийн жүжигчин Дэниэл Дэй Луйз кино урлагаас зодог тайлсныхаа дараа загварын ертөнцөд хүч үзэж магадгүй гэнэ.

Түүхэнд анх удаагаа Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг гурван удаа дараалан хүртсэн тэрбээр саяхан төлөөлөгчөөрөө дамжуулан “Цаашдаа дахин кинонд тоглохгүй гэж шийдсэн” тухайгаа шүтэн бишрэгчиддээ мэдэгдсэн байдаг.

2012 онд дэлгэцнээ гарсан “Линколн” киноноос хойш хэсэг хугацаанд засварласан түүний хамгийн сүүлчийн кино уран бүтээл нь ирэх арванхоёрдугаар сард АНУ-ын кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх юм. Энэхүү кинонд Дэниэл 1950-аад оны загварын ертөнц дэх загвар зохион бүтээгчийн дүр бүтээх аж.

Тэгвэл түүний ойрын нэгэн эх сурвалж “Дэниэл оёдолчны дүрээ бүтээхийн тулд судалгаа хийж, загварт суралцсан. Киноны зураг авалт дууссан ч, загвар зохион бүтээгч болж магадгүй” гэж ярьсан байна.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж