Гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээллийг шалгав

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээллийг шалгав

“Эрүүл хүүхэд” аяны мэдээллийн санг Засгийн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа маргааш ЭМЯ-ны хурлын танхимд 14.00 цагт болно.

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 32 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 29 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: АТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж