Ч.Содномцэрэн: Ирц, санал босго давахгүй бол дахин сонгууль зарлана

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Ч.Содномцэрэн: Ирц, санал босго давахгүй бол дахин сонгууль зарлана

Энэхүү уулзалтыг Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг лэмжих төсөл” болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос долдугаар сарын 9-нд дахин санал хураалт зохион байгуулахаар болж, шийдвэрээ гаргасан.  

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу анхан шатны сонгуульд хамгийн өндөр санал авсан МАН-аас өрсөлдсөн М.Энхболд, Ардчилсан намаас өрсөлдсөн Х.Баттулга нарыг дахин санал хураалтад оруулахаар болоод байгаа.

Энэ санал хураалтад нэр дэвшигчид сонгогчдоос 50 –иас дээш хувийн санал авч чадахгүй болбол ямар нөхцөл байдал үүсэх вэ гэсэн асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн дараах тайлбар хийлээ.

Хэрвээ дахин санал хураалтаар нэр дэвшигчээс хэн нь ч олонхийн санал аваагүй, сонгогчдын ирц 50 хувиас дээш хувьд хүрээгүй бол энэ сонгууль бүхэлдээ хүчингүй болдог хуулийн заалттай.УИХ дахин сонгууль зарлана.

 

Ирц дээр сонгогчийн 50 хувь дээр нэмэх нь нэг сонгогч, сонгогчоос авах санал 50 хувь дээр нэмэх нь нэг санал байна.

Хэрвээ дахин санал хураалтаар нэр дэвшигчээс хэн нь ч олонхийн санал аваагүй, сонгогчдын ирц 50 хувиас дээш хувьд хүрээгүй бол энэ сонгууль бүхэлдээ хүчингүй болдог хуулийн заалттай.

УИХ дахин сонгууль зарлана. Дахин сонгууль зарлах нь дахин зардал, хүн хүч, цаг хугацаа шаардсан ажил болно.

Тийм учраас иргэд, сонгогчдыг дахин санал хураалтдаа идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж