Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийг тодруулах сонгууль өчигдөр явагдаж дууссан ч нэр дэвшигчдийн аль нэг нь 50 хувиас дээш санал аваагүй тул энэ сарын 9-ний өдөр дахин санал хураалт явуулахаар болсон.
Үүнтэй холбогдуулж энэ сарын 7-9-нд зохион байгуулагдахаар товлогдсон амьд хөгжмийн “PlayTime 2017” наадмын хуваарьт өөрчлөлт орох боллоо. Учир нь Сонгуулийн тухай хуульд санал хурааж дуустал баяр наадам, урлагийн тоглолт зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байдаг.
Наадмыг зохион байгуулагчдын зүгээс ямар нэг албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа бөгөөд гадаадаас уригдсан хамтлаг дуучид хэрхэх нь тодорхойгүй байна.
Г.Түшиг