Хүүхдүүдийг үнэ төлбөргүй тоглууллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг үнэ төлбөргүй тоглууллаа

Холливудын од Эштон Катчер, Мила Кунис нарын учир ургуулсан тухай сонсоод жүжигчин Деми Мур галзуурах шахсан гэнэ.

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс 2017 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр  Хан-Уул дүүргийн 4-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн дунд  сайн дурын үйл ажиллагаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн тухай хуулийн 26-р заалт дахь нийгмийн халамжийн сангаас зарцуулах хөнгөлөлт тусламжийн талаархи  мэдээлэл зөвлөгөөг хүргэж, хуулийн сургалт зохион байгууллаа.

Арга хэмжээнд тус хорооны 25 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдийн хамтаар хүрэлцэн ирж Засаг дарга О.Ганхуяг болон хорооны хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн, хэсгийн ахлагч нар оролцож харилцан ярилцав.

Эцэг, эхтэйгээ хамт ирсэн хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдүүдийг “Хүннү молл” ХХК-тай хамтарч 1 цаг үнэ төлбөргүй тоглуулж нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүллээ. 

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж