Нисэхийн аюулгүй ажиллагаанд онцгой байдлын бэлэн байдал чухал

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Нисэхийн аюулгүй ажиллагаанд онцгой байдлын бэлэн байдал чухал

Олимпын усанд сэлэлтийн төрөлд 16 медалийн эзэн болж, өөрийн дээд амжилтыг тогтоосон, хошой аварга Майкл Фелпсыг Лондон 2012 Олимпын наадмаас од шүүрэх эсэхийг дэлхий нийтээр ажиглаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, нислэгт тэнцэх чадварыг хадгалах хойд азийн орнуудын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр “COSCAPNA”-тэй хамтарсан онцгой байдлын олон улсын сургалт Корпорэт зочид буудлын хурлын танхимд өнөөдөр /2017.06.27/ эхэллээ.

Сургалтыг нээж ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга С.Манлай нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хөгжлийн нэг чухал хэсэг болсон шинэ олон улсын нисэх буудлыг бид удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Нисэхийн салбарын үйл ажиллагаанд онцгой байдлын үед авах арга хэмжээ болон онцгой байдлын албан хаагчдыг бэлэн байлгах нь зорчигчид болон нисэх буудлын аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд хамгийн чухал үүрэгтэй байдаг. МУ-ын ИНЕГ аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулж Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенц болон түүний хавсралтуудаар тогтоосон стандартуудад нийцүүлсэн бүхий л шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг. Аюулгүй ажиллагаа болон онцгой байдлын арга хэмжээг бэлэн байлгах, сайжруулах нь дэлхийн аль ч улсын иргэний нисэхийн салбарт тэргүүн зэргийн ач холбогдол өгсөн ажил байдаг. Тиймээс мэргэжилтнүүдийг өндөр түвшинд сургаж бэлтгэх нь онцгой байдлын үеэр бий болох хохирлыг бууруулдаг үр дүнтэй юм. Энэ удаагийн сургалт, дадлага олон улсын сургагч багш нарын туслалцаатайгаар харилцан мэдээлэл солилцсон, туршлага хуримтлуулсан ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.

Олон улсын сургалтын хүрээнд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Онцгой байдлын төлөвлөлт” онолын сургалт зохион байгуулах юм. Түүнчлэн “Онцгой байдлын ширээний дасгал сургуулилт” Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудалд 29-ний өдөр болно .
Дээрх сургалтад нисэх буудалд тохиолдсон онцгой байдлын үед хамтран ажиллах Монгол Улсын төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, ИНЕГ-ын харъяа алба, хэлтсийн болон агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Эх сурвалж: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж