Ким Кардашиан гурав дахь хүүхдээ тээгч эхээр төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан гурав дахь хүүхдээ тээгч эхээр төрүүлнэ

УИХ дахь АН-ын бүлгийн анхдугаар хуралдаан эхэллээ.

Ким Кардашиан, Канье Уэст нар гурав дахь хүүхдээ төрүүлэхээр тээгч эхтэй гэрээ байгуулсан тухай E!, People, TMZ гээд шар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Кардашиан өнөр өтгөн гэр бүлтэй болох хүсэлтэйгээ үргэлж ярьдаг байсан. Гэвч өмнөх хоёр төрөлтийн дараа ихэс умайн ханаас ховхрохгүй, төрөлтийн хүндрэл гарч байсан тул гурав дахь удаагаа жирэмслэх нь амь насанд нь халтай байж болзошгүй гэнэ. Тиймээс тээгч эхийн тусламжтайгаар гурав дахь хүүхдээ төрүүлэхээр шийджээ.

“Өмнөх төрөлтүүд маань үнэхээр хүнд байсан. Тиймээс ч эмч нар намайг дахин жирэмслэх нь аюултай гэж зөвлөсөн. Гэтэл би хүүхдүүдээ дахиад дүүтэй болгомоор байна. Үүний төлөө чадах бүхнээ хийх болно” гэж Ким Кардашиан өнгөрсөн гуравдугаар сард ярьж байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж