Обамачууд Балид аялж явна

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Обамачууд Балид аялж явна

УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдөр 15.00 цагаас үргэлжлүүлэх байсан ч УИХ дахь намын бүлгүүд байгуулагдаж дуусаагүй учир маргааш үргэлжлүүлэхээр болсныг УИХ-ын дарга З.Энхболд сая мэдэгдлээ.

Халаагаа өгөөд хагас жил болж байгаа ч Обамагийн гэр бүлийнхний аялал дуусаагүй бололтой. Найман жил их гүрнийг удирдсан Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн өдгөө Индонезид аялж яваа гэнэ.

Барак Обама гэргий Мишель, бас Малия, Саша хоёр охиноо дагуулаад Индонезид 10 хоногийн аялал хийж байгаа аж. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Табанан дахь Жатилувих тосгонд зочилж, дараа нь 75 км урт үргэлжлэх Аюунг мөрнөөр завьтай зугаалсан талаар “Жакарта Пост” сонин мэдээлжээ. Мөн тэд Пара Субак тосгонд очиж, нутгийн тариаланчидтай уулзсан гэнэ.

Обамагийн гэр бүлийнхэн өнгөрсөн баасан гаригт Балид очсон бөгөөд 10 хоног амраад нутаг буцах аж.

Эцэг, эх нь салсны дараа зургаан настайдаа Индонезид очиж, тэнд дөрвөн жил гаруй амьдарсны хувьд Индонез орон Обамагийн амьдралын салшгүй нэгэн хэсэг гэнэ.

Барак Обама өнгөрсөн нэгдүгээр сар төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгчихөөд гэр бүлийн хамт Британийн Виржиний арлууд, Францын полинезиэр зугаалсан. Дараа нь Обама ажлаа хийхийн зэрэгцээ Итали, Монреаль, Лондонд очиж, дэлхийн лидерүүдтэй уулзсан тухай мэдээлэл цацагдсан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж