Энэхүү фондод 2009 оны үлдэгдэл хорголжин тэжээл 60 тонн байгаа бол 2010 онд 403000 тонн хорголжин тэжээл, 1145 боодол өвсний нөөц бэлтгэжээ. Энэ өвсийг Говь-Алтай аймгийн Баяннуур сумаас татан авсан байна. Мөн үеэр тус суманд жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслөөр зээл авч шахмал түлш үйлдвэрлэдэг Доржгочоогийнхоор орж үйлдвэрийн үйл ажиллагаатай нь танилцлаа. Эднийх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөөс 30 сая төгрөгний зээл авч тоног төхөөрөмжөө бүрдүүлсэн бөгөөд эдгээр тоног төхөөрөмжөөр өдөртөө 2000 ширхэг шахмал тэжээл бэлтгэх хүчин чадалтай юм байна.
Мөн энд 4-5 хүнийг байнгын ажлын байраар ханган сард 150 мянган төгрөгний цалин хөлс өгдөг байна. Шахмал түлшээр сумынхаа иргэдийг хангаад зогсохгүй Отгон, Улиастай сумдад нийлүүлдэг байна.