Долдугаар сарын 9-нд дахин санал хураалт явагдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Долдугаар сарын 9-нд дахин санал хураалт явагдана

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 9-нд дахин санал хураалт явагдана

Тэгвэл мал вакцинжуулах ажлын явц ямар байгаа талаар ХААЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологич Ц.Пүрэвхүүгээс тодрууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.  Сонгуульд оролцох эрхтэй нийт иргэдийн 68,27 хувь нь санал хураалтад оролцсон байна. Нэрсийн жагсаалтад 1978268 нэр  бүртгэгдсэнээс гадаадад амьдарч байгаа Монгол Улсын харъяат 7209 хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.

Дээрх бүртгэл баталгаажсанаас хойш 27 хүн нас барсан байна. Мөн “түр хасав” тэмдэглэгээтэй 44 мянган иргэн байснаас 3388 сонгогч ирж саналаа өгчээ.

Ингээд зургадугаар сарын 26-нд нийт 1988868 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй байснаас 1357788 сонгогч сонгуульд оролцжээ.

Сонгуулийн ирц 68,27 хувь хүрсэн тул сонгуулийг хүчинтэйд тооцож байгаагаа СЕХ-ноос зарлалаа.

Мөн тус хороо намуудын нэр дэвшигчдийн дүнгийн талаар хэлэлцсэн байна. Хамгийн сүүлийн дүн мэдээ өнөөдөр өглөөний 9.10 цагт Говь Алтайн Цогт сумын 428 дугаар хэсгээс иржээ. Яагаад ингэж удсаныг мэдээлэл технологийнхон болон  тагнуулынхан шалгаж байгаа аж.  Тус хэсгээс тайлбарлаж байгаагаар “Мобиком, Юнителийн сүлжээ тасарсан.  Ингээд өнөө өглөө 09.10-т мэдээгээ авсан” гэжээ. Тиймээс хорлон сүйтгэх ажиллагаа  явагдсан эсэхийг тагнуул, цагдаа шалгаж, нягталж байгаа аж. Өмнө нь ийм асуудал гардаггүй байсан гэдгийг СЕХ онцлов.

Санал хураалтын дүн:

  • М.Энхболд 411748 – 30,32 хувь
  • Х.Баттулга 517478 – 38,11 хувь
  • С.Ганбаатар 409899-30,19 хувь

Үндсэн хууль, Сонгуулийн хуульд зааснаар хэн ч олонхын санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болсноо СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны долдугаар сарын 9-нд болно. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын харъяат иргэдийн санал хураалтыг долдугаар сарын 4-нд явуулахаар болжээ.

Анхан шатны сонгуульд оролцсон Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар шийдсэн байна.

Саналын хуудасны загвар, тоо нэгдсэн дугаарыг баталлаа. Өнөөдрөөс бэлтгэл ажилдаа орж байна гэж СЕХ мэдээллээ.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Баян-Өлгий аймгийн санал нэлээд удаж ирсэн. Энэ юунаас болсон бэ?

-Санал хураалтын дүнг дамжуулах зохицуулалтай. Тус аймгийн Сонгуулийн хороо нь техникийн тооллого хийгээд, дараа нь мэдээлэл дамжуулахаар шийдсэн байсан. Үүнээс болж удсан.

-Сонгуулийн санал тоолж байхад намуудын төлөөлөл ирсэн байсан. Ямар учраас СЕХ-нд ирсэн бэ?

-Сонгуулийн ерөнхий хороонд гурван намын төлөөлөл ирж уулзсан. Нэр дэвшигчид өөрийн ажиглагчдаар дамжуулаад санал хураалтын дүнг мэдсэн байсан. Үндсэндээ СЕХ мэдээгээ дамжуулахаас өмнө намууд мэдсэн. Тиймээс дахин санал хураалтыг хэзээ явуулах вэ? гэдэг байдлаар ирсэн.

-Дахин санал хураалтын зардал хэдэн төгрөг болох вэ?

-Зардалд 7,2 тэрбум төгрөгийн тооцоо гарч байна. Энэ талаар СЕХ хуралдаад Засгийн газраас гаргуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан.

-Сонгуулийн үеэр ямар нэг маргаан гарсан уу?

-Ямар нэг гомдол ирээгүй.

Т.ДАВААНЯМ

"Болор дуран"-аар шалгав.

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-27 27.123.214.116

Дахин санал хураалтын хугацааг 7-р сарын 5-6-ны аль нэг өдөр явуулах нь зүйтэй 9-нд санал хураалт явуулбал ирц хүрэхгүй бидний татварын хэдэн тэрбум салхинд хийсгэх болно доо СЕХ энэ асуудлаар дахин хуралдах зайлшгүй шаардлагатай

Haha 2017-06-27 75.82.92.137

Byy orolts

Зочин 2017-06-27 202.21.124.20

Naad sanal huraaltiin hugatsaagaa naashluulahgui bol 7 9 nd sanal uguh hunii mash ih bagasch taarna shuu Hun buhen huduu amralt zugaalga nutag oron nair naadam geed yavaad ugnu gedgiig tootsoldoggui yum bh daa Ene tal deer anhaaral handuularai SEHoroo mini eee

Зочин 2017-06-27

Хайран 7 2 тэрбум Намууд гайгүй шиг хүнээ нэр дэвшүүлсэн бол яалаа гэж ийм балай байдал үүсэх билээ Жаран чавганц уралдана гэдэг шиг 3 тааруу нөхөд байсан даа Дахин сонгуулийг 9-нд биш 6-нд ядаж 7-нд хийх хэрэгтэй шүү дээ

МАН Луйвар хийхээ БОЛИООООО 2017-06-27 103.229.177.46

Өчигдөр 22 цаг болж СЕХ улсын хэмжээнд санал өгсөн иргэдийн ирцийг 1 318 511 буюу 66 5 гэж зарласан байна гэтэл өглөөний мэдээгээр энэ ирц нь 1 357 788 болчихсон байхын 39 277 хүн хаанаас гараад ирэвээ 22 цагаас хойш хүмүүс санал өгсөн юм уу ЯАЖ ЭНХБОЛД ГАНБААТАРЫГ ГҮЙЦЭВЭЭ

Oyumaa 2017-06-27 202.179.31.35

Дахин Сонгуулийг 6-нд явуулаач дахин сонгууль болгох гээгүй юм бол Ард түмнээ улс орноо боддог юм бол хугацааг зөв төлөвлө л дөө Ирц бүрдүүлэхгүй байх арга хайгаад байх юм

mal 2017-06-27 122.201.24.230

mal shig bolson malchid ue ueiin songuulid dandaa erguuteh yum doooo

uuhai 2017-06-27 122.201.24.230

battulgaa hol tasarhai yalnaa ter oilgomjtoi yahvee enhbold mungutei yum chini ganbaatar teneg uvgun gai bolloo hairan mungu

Зочин 2017-06-27 122.201.31.3

60 terbum 1 1 terbum dollarun ofshorun asuudaltai ene 2 hunii neriig tataad soguuliig dahin hiisen n deer Dahin sanal huraalt yavuulj mongo tsag gazdaad yahav\n\n\n

Зочин 2017-06-27 202.131.243.162

Жанхуу баттулга 50 000 төгрөгийг 200 000 хүнд тарааж гарч ирлээ Нийтдээ 10 тэрбум орчим төгрөг тараасан яг илэрч баригдсан нь л 1 тэрбум төгрөг байгаа юм шүү дээ Мөн дээрээс нь жанхуу сонгуулийн хар машиныг Оросоос авчирсан 10 хакераар дамжуулж хакердсан баримт удахгүй ил болно оо

зочин 2017-06-27 183.81.169.59

АН 1 000 000 000 ТӨГРӨГ АЧИЖ ЯВААД БАРИГДСАН ЭНЭ ҮЙЛДЭЛ НЬ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭСЭН САНААРХАЛ МӨН ҮҮ ЭНЭ ТАЛААР ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙНА ВЭ

Зочин 2017-06-27 122.201.23.99

Дахин санал хураалт 7-р сарын 9-ны ням гаригт зарлагдлаа Нийслэлийн маш олон иргэд 8-наас эхлэн хөдөө орон нутагт амрахаар явах тул Энхболд нэр дэвшигчэд том боломж гарч байна Түүний эмзэг газар бол дийлэнхи нийслэлчүүд болох нь харагдсан шүү дээ үүнд нь СЕХ-той нийлж зөв гаргалгаа гаргасан байна

6.9amraltiin udur 2017-06-27 66.181.169.21

6 9 өдөр амралтын өдөр байна бас хүмүүс наадам гээд хөдөө гадаа тэнээд алга болчихни наад сонгуулийн өдөрөө наашаа татаа

Амар 2017-06-27 202.179.25.236

Шөнөжингөө зурагтаар хамт байсан тоймч Алтангэрэлд баярлалаа

Зочин 2017-06-27 202.21.116.162

дахин сонгуулиар Баттулга л гарна даа \n

Зочин 2017-06-27 103.26.194.51

Монголчууд [Хориотой Үг] гэдгээ гадны бүх улсуудад зарлая гэжүү мафийн хүнийг ерөнхийлөгчөөрөө сонголоо дэлхий хараараа гэжүү арайчдээ

ЗОЧИН 2017-06-27 183.81.169.59

ОФФШОРТ ДАНСТАЙ ТӨМӨР ЗАМ ТАВИХ БАЙСАН АСАР ИХ МӨНГИЙГ ШОРОО БОЛГОЖ ИДЭЖ УУСАН ГЭЖ ШАЛГУУЛЖ БАЙГАА БАС 200 ХҮНИЙ ТОЛГОЙГ ТАСДАХ ЯРИАНД ОРООЦОЛДСОН_ БОЛОВСРОЛ МАРУУХАН ИЙМ ХҮНИЙГ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР СОНГОВОЛ МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ШУДАРГА ЁСНЫ ТАЛААР ЯРИХ ХЭРЭГГҮЙ БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙНА ГАДНЫХАН ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ

Зочин 2017-06-27 122.201.31.119

ÌÀÍ ×ÈÍü ÈÉÌ ÀÉÌÀÐ þÌ ÓÓ ÓÐÀÌ ÕÓÃÀÐËÀÀ

Зочин 2017-06-27 202.131.225.249

МАН нь АН хүмүүсийг олноор нь ажлаас халсаны үр дүн уячдын холбоо бол бүр худлаа гэдгээ харууллаа жижиг бизнес эрхлэгчдийг үл тоомсоролсон байна

Зочин 2017-06-27 43.228.129.24

өчигдөр 66 хувийн ирцтэй гэж албан ёсоор мэдээлчээд өнөөдөр 68 хувь гэхийн\n

Zochin 2017-06-27 82.235.199.168

Za buun luivar hiilee dee

Зочин 2017-06-27 103.26.194.51

харин тийм Баттулга ч сонгуулийг луйвардаж өгч байна дөө

Зочин 2017-06-27 103.9.90.98

Хүмүүсийн итгэлийг ингэж алдчихаад яаж дахин санал хураалт болно гэж хэлж чадаж байна монголчуудын сонголтыг ганцхан шөнийн дотор луйвардчихлаа

Зочин 2017-06-27

2 луйварчин сонгох гэж амралтын өдөр яах уу дээ

ankhaa 2017-06-27 202.170.71.157

huulindaa iim yum chin yahavdee zugeershdee

Зочин 2017-06-27 202.72.242.11

юу яриад байгаа юм болдоо Юун дахин сонгууль вэ Хэнд ашигтай юм бээ Болилдоо МАНд хүчиндүүлчихсэн байна шдээ