Хоёр тэрбум хэрэглэгч ба Цукербургийн том амбиц

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Хоёр тэрбум хэрэглэгч ба Цукербургийн том амбиц

Наадам өнгөрснөөс хойш зам засварын ажил эд явагдаж хаа сайгүй замын бөглөрөл үүсэх болсон.

Фейсбүүкийн сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо тун удахгүй хоёр тэрбумд хүрнэ гэж Марк Цукерберг мэдэгдлээ. Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ гэдгийг нь батлах дээрх мэдэгдлийн зэрэгцээ Цукерберг компанийнхаа ирээдүйн зорилтыг мөн танилцуулжээ.

Дэлхийн өнцөг булан бүрийг холбосон, улс орнуудыг хэрсэн асар том сүлжээг байгуулахын зэрэгцээ Фейсбүүк дэлхий нийтийн хуваагдал, талцлыг багасгах шинэ зорилтоо тодорхойлжээ. “Дэлхий нийтийг амар хялбар байдлаар холбох ажил хангалтгүй, одоо бид дэлхий нийтийг илүү ойртуулахын тулд ажиллах болно” гэж Цукерберг өөрийн Фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Шинэ зорилго, зорилтдоо хүрэхийн тулд Цукерберг компанийн албан ёсны зорилтыг “Эв нэгдлийг бий болгох хүчийг өгч, дэлхий нийтийг илүү ойртуулах” хэмээн өөрчилжээ. Мэдээж энэ бүгдийг Фейсбүүк дангаараа хийж чадахгүй, харин хэрэглэгчдэдээ урам зориг, эрч хүч өгөх байдлаар нөлөөллийг нь ихэсгэх гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж