Хариултгүй асуултууд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хариултгүй асуултууд

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Хариултгүй асуултууд

-Тэгвэл нэр дэвшигчдийн талаарх тэр бүх хариултгүй асуултуудад ХЭН хариулт өгөх ёстой байсан бэ? Зарим асуултуудад лав нэр дэвшигчид биш ЭРХ бүхий байгууллагууд хариулт өгөх ёстой байв-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит долоо дахь удаагийн сонгууль болоод дууслаа. УИХ-д суудалтай гурван намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид маань Яг юуг санал болгосон бэ? Юу амласан бэ? Хэнийг нь чухам юунд үндэслэн Та дэмжсэн бэ?

Иргэн Та сонголтоо хийхийн тулд нэр дэвшигчдээс олон зүйлийг асуух хэрэгтэй байсан байх. Х.Баттулга Та “Талх чихэр”, “Max импекс” ХК-ийг яаж хувьчилж авсан бэ? М.Энхболд Таны 60 тэрбумын бичлэг эвлүүлэг юм бол эх хувилбар нь яг ямар болохыг хэлээч? С.Ганбаатар Таны хандивт авсан 50 сая вон нэр татах үндэслэл мөн үү? Гэх мэт асуултууд сонгогчдын хувьд эцсийн мөч хүртэл хариултгүй байсаар 18 хоног дуусчихав.

Сонгуулийн сурталчилгаа дуусах мөчид болж өнгөрсөн ТВ мэтгэлцээнд нэр дэвшигчдэд хаяглан ирүүлсэн асуултууд олны шүүмжлэлийн бай болж байгаа нь зүйн хэрэг ч гэлээ үнэндээ сонгогчид юун бодлого ярих манатай, энэ хэд хоногт бөмбөгдүүлсэн хар бараан мэдээллийнхээ үнэн мөнийг дэнслэх хэмжээнд толгой нь эргэчхээд байгаагийн л тусгал байлаа.

Нам, намын пиарчид маш олон замбараагүй, хариултгүй асуултуудыг нийгэмд шидчихээд тэдгээрт нь сонгогчид хариулт олох, тунгааж бодох хугацаа олгохгүйгээр шууд бодлого ярина гэвэл угаасаа бүтэхгүй зүйл байв. Хар, бараан гүтгэлэг, гутаалт, хий хоосон сүржигнэл тодорхой хугацааны дараа хөөс нь дарагдаж, хүмүүс тийм зүйлд автахааргүй болсны дараа л нэр дэвшигчид бодлогоор мэтгэлцдэг бололтой.

Манайх шиг “муухай” улстөрчидтэй, “муу” пиарчидтай улсад 18 хоногт сонгогчид яагаад ч бодлого шүүх хэмжээнд мэдээлэлжиж амжихгүй, нэр дэвшигчдийн талаарх элдэв цуунд хариу сонсож мухарлах гэсэн “гэнэн” үе дээрээ л саналаа өгөх болж байгааг “бодлогын’ болж чадаагүй мэтгэлцээн харуулсан.

Тэгвэл нэр дэвшигчдийн талаарх тэр бүх хариултгүй асуултуудад ХЭН хариулт өгөх ёстой байсан бэ? Зарим асуултуудад лав нэр дэвшигчид биш ЭРХ бүхий байгууллагууд хариулт егөх ёстой байв.

Жишээ нь, Х.Баттулга Та гэр бүлээ танилцуулаач гэсэн асуултыг сурталчилгааны төгсгөл дээр сонгогчид өөрөөс нь асуугаад байж байх нь учир дутагдалтай. Иргэдийн элдэв таамаг, цуурхлыг дагуулаад байсан “гэр бүлийн байдал”, “боловсролын байдал” гэх зэрэг асуултыг нэр дэвшигчийн анкетыг нягтлан хүлээж авсан Сонгуулийн Ерөнхий хорооноос асуух ёстой, хариултыг ч тэд бэлтгэх ёстой байв.Түүнчлэн МАН-ын нэр дэвшигчийн нэр холбогдсон 60 тэрбумын бичлэгийг ‘эвлүүлэг болохыг тогтоосон” аль жилийн өмнө тогтоосон хууль, хяналтын байгууллага “яагаад” ингэж тогтоосноо тайлбарлах.

АН-ын нэр дэвшигч Х.Баттулга төмөр замын гэх 200 сая ам.долларын хэрэгт шалгагдаж байгаа эсэх, яллагдагч хэвээр эсэхийг, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын авсан гадаад иргэний хандив нэр татуулах үндэслэл мөн эсэхийг мөн л хууль, хяналтын байгууллага, СЕХ нийтэд үнэн зөвөөр нь хэн нэгний асуулт, шахалт шаардлагагүйгээр мэдээлэх үүрэгтэй байсан. Яагаад гэвэл тэдний нэр дэвших чадамжтай эсэхийг хуулийн хүрээнд олгогдсон эрхийнхээ дагуу хянан нягталж, улмаар зөвшөөрсөн шийдвэрийг гаргасны хувиар тэдгээр байгууллагууд шийдвэрээ хамгаалах, олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй байх талаар социологичид хөндөж байна.

Цаг цагт нь эрх, үүрэг бүхий байгууллагууд хариултыг нь өгч чадаагүй, эсвэл хүсээгүй үй түмэн асуултууд сүүлийн 30-аад жилд хэтэрхий их хураажээ. Өмч хувьчлал 90-ээд онд ямар нөхцөлд яаж явагдсан, яагаад одоогийн эздэд очсон, үгүй гэхэд өнгөрсөн жилүүдийн хямрал, уналт хэний Засгийн газрын ямар шийдвэрээс үүдсэн, яагаад ийм үр дагаварт хүрснийг улстөржилтгүйгээр буюу улстөрчдийн амнаас биш мэргэжлийн байгууллага, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр иргэд сонсохыг хүсэж байна.

Захиалгагүй, мэргэжлийн судалгааны байгууллагууд хэрэв хөл дээрээ босдог бол хийх ажил их байна. Өнгөрсөн хугацаанд асуулт болгонд улстөрчид л өөрсдийнхөө популист буюу хагас нь үнэн хариултыг өгч, биднийг хуурсаар иржээ.

Хариулт нь олдохгүй байгаа аливаа асуулт хар аяндаа хардлага, сэрдлэгийг дагуулж, энэ хэрээрээ иш мухаргүй элдэв таамаг руу хөтөлдөг. Таамаг бол таамаг. Үнэний ор хэдэн хувьтай байхаас үл хамааран цуурхал болж ам дамжсаар эцэстээ “худлыг мянга давтвал үнэн болж хувирдаг” ёсоор хэзээ нэг өдөр тодорхой болох жинхэнэ ҮНЭНИЙ орыг эзэлж орхидог бололтой. Үнэнд нэгэнт зай үгүй болсон учраас тэр үнэнд итгэхээсээ итгэхгүй нь их.

Яг л чөтгөрийн тойрог гэдэг шиг хардлага, таамаг, цуурхал араас араасаа залгасаар эцэст нь монголчууд нэгэн нэгэндээ итгэхээ байж, итгэлгүйгээсээ болоод хагарал, хуваагдалдаа хүрч эвээ гээсэн юм шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

АХ ХҮҮ 2017-06-27

АРДЫН НАМААС УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ХҮЛЭЭЖ БАЙНА ШУУД ТАХИМАА ӨГӨХ ТЭГВЭЛ ТА НАРТ 2020 ОНД БАС Ч ГЭЖ НАЙДВАР ҮЛДЭНЭ ИЙМ ШИЙДВЭРИЙГ АРД ТҮМЭН УУХАЙЛАН ХҮЛЭЭЖ АВАХААР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧИХЛЭЭ Ш ДЭЭ ТА НАР УЛС ТӨРИЙН НАМ МӨН Л БОЛ\nНАМ БОЛ ОЮУН УХААН ГЭЖ НЭГ ҮГ БАЙДАГГҮЙ БИЛ ҮҮ\n

БАТ инженер 2017-06-27

Мэтгэлцээнээс би нэг зүйлд урам хугарлаа Ми овогт Монгол улсын Их хурлаас шийдвэр нь гарчихаад байхад Монгол улсын шүүх хэргийг шийдэхгүй байна хэмээн гомдоллож байх юм Засаглал хуваар зарчмаар УИХ - ын дарга бас НАМЫН дарга хүн ингэж ярих нь юу билээ Нээрээ ингэж бодож байна уу хэл нь хальтарав уу Та бүхэн нэг тайлбарлаач Энэ бол Үндсэн хууильд өөрчлөлт хийх гээд байгаа ажлын хэсэг ягтаа бол МАН - ын удирдлагын мөрөөдөл юм шиг байгаа юм Хэрэв шүүх УИХ - аас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй болчихвол Намын халаасанд орлоо л гэсэн үг биз дээ Одоо бас ч 100 % МАН - ын халаасанд ороогүй л байх шиг

irgen 2017-06-27 213.147.163.88

Mi hujaa gej unenuu eej n hujaa geed baisan Ennig bad udam sudatin togtooh heregtei Bid haanah hun songoh gej bgaagaa medeh erhtei

Онцгой обьектууд яагаад ийм болов? 2017-06-27 65.49.68.192

МахКом-т ажиллаж бсан бол экёпортын мах үйлдвэрлэл малчдын амжиргаа шал өөр байх бсан Гурилын үйлдвэр бусад үйлдвэрүүдээсээ муу ажиллаж бн 90 оны сүүлээр талхны үнээр битгий нэмээч танйа үйлдвэр хөнгөлттэй үнээр гурил нийлүүлж татварыг чинь тэглье гэж ЗГ Баттулгаас гуйхад Баттулга ард түмнээсээ 40 төгрөг харамлаж бсан шүү дэ Шууд талхныхаа үнийг тэр хүнд үед нэмж байсан Гэх мэт Баттулгын талаар олон хар муу түүх бий Энэ хүнд сайн юм гэвэл өнгөлөн далдлах санаагаар Чингис хааны хөшөө энээ тэрээ л бга до Хүү нь гэж хар тамхинд гүн орж бусдыг уруу татаж ан гөрөө хийж дураараа хөдөлдөг аймшигт залуу бий Тэр олон хүнийг золигт гаргасан байж чадна

энхболд өөрөө унасан шүү. 2017-06-27 203.91.115.43

хэтэрхий бардам дээрэнгүй бас цагдаа нараар хүч түрсэн байдал нь дээр зусарч [Хориотой Үг] нарын нялуун үгс нь түүнийг аллаа даа Одоо яая гэхэв

Зочин 2017-06-27

ХАРИН ЭНЭ ҮЙЛДВЭРҮҮД ЧИНЬ САЙН АЖИЛЛАЖ ОЛОН МЯНГАН ИРГЭНЭЭ ТЭЖЭЭЖ БГАА ХУВЬЦААТ КОМПАНИУД ХАРИН МИЁЭ ЯМАР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ ГАРАА ХӨДӨЛГӨСИЙМ БОЛ МАНАЙ НИЙСЛЭЛЧҮҮД ДҮНГЭЭ ХАНГАЛТТАЙ ТАВИЛАА НААД ХҮН ЧИНЬ ТӨРСӨН НУТГААСАА Ч 50 ХУВИЙН САНАЛ АВАХГҮЙ БАЙНА ТАМГА ДАРЖ ТЭРБУМТАН БОЛСНЫГ БҮГД МЭДНЭ ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙГЭЭР ХЭДЭН ХЭСГИЙН ХОРООНЫ ДҮНГ БАРЬЖААГААД АРДЫН ХҮҮ ГАНБААГ ХАСЧИЙНШДЭЭ

Зочин 2017-06-27 122.201.21.162

Бараг 100-аад жилийн түүхтэй "Махкомбинат" (Махимпекс) "Талханзавод" (Талхчихэр)-ийг Женко Баттулга хужаануудтайгаа нийлж дээрэмдэн авсан

Иргэн 2017-06-27 124.158.111.2

Баттулга талх чихэр махимпекс 2 ийг яаж ч хувьчилж авсан байсан тэр 2 үйлдвэрийг тараалгүй авч үлдсэн шүү түүгээрээ гавьяатай

Зочин 2017-06-27 66.181.180.23

18 хоног нь ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах нь арай л шахуу тулгалт мэт Харин 6 сараас 1 жилийн хугацаанд өрсөлдөгчдийн тоо тодорхой болж өрсөлдөгч нар өөрсдийгөө тодорхой харуулах үйл ажиллагаа явуулах болон сонгогчидтой холбоотой ажлуудаа тайлагнах боломжтой баймаар бна

Зочин 2017-06-27 182.160.5.38

Жирийн ард тvмнээр тоглож байна доо Хар пиараар толгойг нь хэд эргvvлж зад талцуулж бухимдуулаад арай ядан амьдарч байгаадаа бухимдсан эмоци дээр нь санал огvvлээд Олон арван зуун сая хvнтэй улс орнууд бас нэг хэрэг манай 3 сая ядарсан ард тvмэн ингэж талцаж бухимдаад юу ч шийдэжоорчилж чадахгуй байхдаа Ай даа оодрог сэтгэлийг хаанаас олж харж амьдрах юм бэ