Сонгуулийн ерөнхий хороо 11.30 цагт хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ерөнхий хороо 11.30 цагт хурал зарлалаа

Сирид Башар аль-Ассадын дэглэмийг халах зорилгоор эхэлсэн иргэний дайнд олон тооны хүн амь үрэгдээд байгаа билээ.

Сонгуулийн ерөнхий хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, мөн нэр дэвшигчдээс хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй учраас дахин санал хураалт зохион байгуулах тухай тов зарлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Сонгуулийн ерөнхий хороо 11.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болж, тов зарлаад байна.

Энэ удаагийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1.981593 сонгогч бүртгэгдсэн байснаас 1.339125 сонгогч саналаа өгчээ.

Сонгуулийн хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн мэдээгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад 517478 сонгогч, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 411748 сонгогч, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 409899 сонгогч тус бүр итгэл хүлээлгэжээ.

Нэр дэвшигчдээс хэн нь ч сонгогчийн 50 хувийн санал авч чадаагүй учраас Сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалт зохион байгуулах нөхцөл үүсээд буй юм.

Хуульд анхан шатны сонгуульд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулахаар заасан юм. Үүгээр бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нарын дунд дахин өрсөлдөөн болох нөхцөл үүслээ гэж хэлж болохоор байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж