Сонгуулийн автомат машин найдвартайг баталлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сонгуулийн автомат машин найдвартайг баталлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийн автомат машин найдвартайг баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга З.Энхболдыг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Монгол Улс  2012 оноос хойш зохион байгуулсан сонгуулийн саналын дүнг  автомат машинаар тооллоо. Анх 2012 оны УИХ-ын сонгуулиар автомат машиныг ашигласан. Гэвч, ялагдсан аль нэг нам автомат машины саналын дүнд эргэлздэг. Тэгвэл автомат машинд ямар ч эргэлзээ байхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь санал хураалтын дүн дахин бататгаж өглөө.

Өмнө нь санал хураалтын дүнг гараар тоолдог байхад булхай, луйвар орлоо гэсэн гомдол тасардаггүй байсан.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эрх барьж байсан АН автомат машины тооллогын дүнгээр 9 суудал авч байсан бол өчигдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг автомат машинаар тоолоход АН-ын нэр дэвшигч Х.Баттулга хамгийн өндөр саналыг авсан юм. Тиймээс намуудын автомат машины тооллогын эргэлзээг тайлж, найдвартайг өнгөрсөн шөнийн санал хураалтын дүн харууллаа.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!