Reuters: Нэр дэвшигчдийн хэн ч ялалт байгуулж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Reuters: Нэр дэвшигчдийн хэн ч ялалт байгуулж чадсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мустафа Сарныч өнөөдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Reuters агентлагийн цахим хуудаст дараах мэдээлэл нийтлэгджээ. Үүнд “Даваа гарагт явагдсан Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч ялалт байгуулж чадаагүй учраас хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд шийдвэрлэх шатны санал хураалт явуулна хэмээн мягмар гарагийн өглөө СЕХ-ноос мэдээллээ.

Сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга сонгуульд хамгийн олон санал авсан ч, талаас илүү хувийн санал авч чадаагүй аж. Одоогоор санал тооллого үргэлжилж байгаа учраас МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар нарын аль нь хоёрдугаар шатанд Х.Баттулгатай өрсөлдөх нь тодорхойгүй байна” гэжээ.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж