Reuters агентлагийн цахим хуудаст дараах мэдээлэл нийтлэгджээ. Үүнд “Даваа гарагт явагдсан Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч ялалт байгуулж чадаагүй учраас хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд шийдвэрлэх шатны санал хураалт явуулна хэмээн мягмар гарагийн өглөө СЕХ-ноос мэдээллээ.
Сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга сонгуульд хамгийн олон санал авсан ч, талаас илүү хувийн санал авч чадаагүй аж. Одоогоор санал тооллого үргэлжилж байгаа учраас МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар нарын аль нь хоёрдугаар шатанд Х.Баттулгатай өрсөлдөх нь тодорхойгүй байна” гэжээ.
Эх сурвалж: mminfo.mn