NaVi “The International 2017”-д орохгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

NaVi “The International 2017”-д орохгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

NaVi “The International 2017”-д орохгүй

Их британийн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн наадмын өмнөх сорилго гурван тоглолтдоо ялагдал хүлээлээ.

“The International” тэмцээний хамгийн анхны аварга Украйны алдарт Natus Vincere баг энэ жил тэмцээнд оролцож чадахааргүй үзүүлэлттэй байна. Тухайлбал тус тэмцээний бүс нутгийн шалгаруулалт энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилж байна. Өчигдрөөс эхэлсэн  бүс нутгийн шалгаруулалтад NaVi баг хоёр хожиж, хоёр хожигдсон. Одоогийн үзүүлэлтээс харахад “M19” баг тав хожиж нэг ч хожигдолгүй явж байгаа нь “NaVi”-ийн боломжийг бараг л үгүй хийжээ. 

2011 оноос хойш зургаан удаа тасралтгүй “The International” тэмцээнд оролцсон багийн хувьд энэ жил хамгийн муу үзүүлэлт байх нь. Багийн хувьд жил алгасалгүй “TI”-д орж эхний 3 жил өндөр үзүүлэлттэй тоглож, дэлхийд чадвараараа дээгүүр бичигддэг байсан. Саяхан багийн бүрэлдэхүүнээ сольж шинэчлэл хийсэн ч нэг л болж өгөхгүй байгаа нь үнэн. Ямартай ч NaVi-гүй анхны international сонгодог буюу классик тоглолтгүй болох шинжтэй байна.

Main qualifiers-ийн эхний тоглолтууд BO1 журмаар явагдах бөгөөд хамгийн их оноо цуглуулсан 4 баг цааш үргэлжлүүлнэ.

Б.БАТТҮШИГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!