“The International” тэмцээний хамгийн анхны аварга Украйны алдарт Natus Vincere баг энэ жил тэмцээнд оролцож чадахааргүй үзүүлэлттэй байна. Тухайлбал тус тэмцээний бүс нутгийн шалгаруулалт энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилж байна. Өчигдрөөс эхэлсэн бүс нутгийн шалгаруулалтад NaVi баг хоёр хожиж, хоёр хожигдсон. Одоогийн үзүүлэлтээс харахад “M19” баг тав хожиж нэг ч хожигдолгүй явж байгаа нь “NaVi”-ийн боломжийг бараг л үгүй хийжээ.
2011 оноос хойш зургаан удаа тасралтгүй “The International” тэмцээнд оролцсон багийн хувьд энэ жил хамгийн муу үзүүлэлт байх нь. Багийн хувьд жил алгасалгүй “TI”-д орж эхний 3 жил өндөр үзүүлэлттэй тоглож, дэлхийд чадвараараа дээгүүр бичигддэг байсан. Саяхан багийн бүрэлдэхүүнээ сольж шинэчлэл хийсэн ч нэг л болж өгөхгүй байгаа нь үнэн. Ямартай ч NaVi-гүй анхны international сонгодог буюу классик тоглолтгүй болох шинжтэй байна.
Main qualifiers-ийн эхний тоглолтууд BO1 журмаар явагдах бөгөөд хамгийн их оноо цуглуулсан 4 баг цааш үргэлжлүүлнэ.
Б.БАТТҮШИГ