УБТЗ ирэх жил 1 сая зорчигч тээвэрлэх боломж нээгдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УБТЗ ирэх жил 1 сая зорчигч тээвэрлэх боломж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

УБТЗ ирэх жил 1 сая зорчигч тээвэрлэх боломж нээгдлээ

Өнөөдөр УИХ-ын даргаар сонгогдсон З.Энхболдын чуулганы анхдугаар хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ сарын 20-24-нд ОХУ-ын  Буриад  Улсын нийслэл Улаан-Үд  хотноо Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын болон бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уг зөвлөлдөх уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд “УБТЗ” ХНН-ийг төлөөлж  УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганболд, Зорчигч тээврийн албаны дарга Д.Нарантуяа, Аялал жуулчлалын товчооны дарга Б.Хажидмаа нарын төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтад оролцогч талууд “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бүсэд хятадын талаас нэг сая жуулчныг аялуулах томоохон зорилтыг дэвшүүлж  протоколд гарын үсэг зурав. Энэхүү зорилтын хүрээнд талууд тус тусын оролцоо, идэвх санаачилгын талаар санал бодлоо дэвшүүлэн тавилаа. УБТЗ-ын хувьд монголоор дамжин аялах 1 сая жуулчныг тээвэрлэх, Улаанбаатар-Эрхүүгийн хооронд олон улсын хурдан галт тэрэг аялуулах боломжтой бөгөөд уг галт тэрэг аялснаар Сүхбаатар, Наушк хилийн өртөөд дээрх зогсолт эрс багасах юм. Уг галт тэргийг өдөр бүр 6-8 вагонтой аялуулах боломжтойг аялал жуулчлалын салбарынханд мэдээлэв. Гурван талын уулзалтаар дэвшүүлсэн “Цайны зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл ирэх жилээс УБТЗ-ын зорчигч тээврийн алдагдал багасч, аялал жуулчлалаас орж ирэх орлого нэмэгдэх сайхан төлөв харагдаж байна.  

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!