Анхаарал татсан шүүх хурлууд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Анхаарал татсан шүүх хурлууд

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Анхаарал татсан шүүх хурлууд

“Шинэ үе урлаг” нийгэмлэгийн зураач В.Ундраа саяхан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан билээ.

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Тавдугаар сарын 12-ны өдөр гарсан шүүхийн энэ шийдвэрийг А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ. Ингээд давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн мягмар гаригт /2017.06.20/ хэлэлцэх  байсан ч, сонгуулийн дараа болгож хойшлуулжээ.  Учир нь, яллагдагчаар татагдсан А.Гансүх нарын зарим нь өмгөөлөгчөөсөө татгалзсан байна. Ингээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж эсэргүүцсэн прокуроруудын хүсэлтийг зургаадугаар сарын 29-ний өдөр хэлэлцэхээр болсон юм.  Давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг улс төртэй холбон хүлээж авах иргэд байна.  Тэд “сонгуулийн дараа гурван намын нэр дэвшигчдийн хэн нь сонгогдохоос хамаарч А.Гансүх нарыг буруутгах эсэх нь шийдэгдэнэ” гэж  хардаж сууна.

“Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж А.Гансүх тэргүүтэй таван хүнийг хуулийнхан буруутгасан билээ. Тодруулбал, Сайд асан А.Гансүхээс гадна өмнөх Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-д төсөл хариуцсан хэлтсийн дарга асан А.Зориг, БНСУ-ын “SCTECM” компанийн захирал Ли Жон Ёл, ажилтан Гу Дун Хён нарт  Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалт  дуусч, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн  өнгөрсөн гуравдугаар сард /2017.03.29/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.   Гэтэл А.Гансүх нарын  таван хүн холбогдох  эл хэргийн шүүх хурлыг анхан шатны шүүх хийхгүйгээр, мөрдөн байцаалтад буцаасан байна.  Ингээд нийслэлийн Прокурорын газрын прокурор Б.Хурц, Б.Дэндэвдорж нар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан буюу  өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр  гарсан шүүхийн захирамжийн эсрэг эсэргүүцэл бичсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас А.Гансүх нарын хэргийг Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, 272.2 зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байжээ. Ингээд яллагдагчдын өмгөөлөгчөөр  С.Баясгалан нарын 11 хүн ажиллаж байна. Харин давж заалдах шатны шүүх хурал дээр зарим яллагдагч өмгөөлөгчдөөсөө татгалзаж, хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Г.Шийлэгдамба нарыг ес хоногийн дараа шүүнэ

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт /2017.06.23/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч, өмгөөлөгч эзгүй шалтгаанаар долдугаар сарын 06-ны өдрийг хүртэл хойшилсон билээ. Өмнө нь шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж,  зургаадугаар сарын 12-ны өдөр болох хурал 11 хоногийн хугацаатайгаар хойшлогдоод байсан юм. Гэтэл хоёр дах  

Нийслэлийн Прокурорын газраас,

Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2,

Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,

Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Д.УУДАМ

"Болор дуран"-аар шалгав.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-27 150.129.140.34

Та нар үнэнд гүйцэгдлээ ок

ARD 2017-06-27 202.131.243.162

Энэ хэрэг өөрөө 740 сая долларын хэрэг Яг албан ёсоор дундаас нь завшиж идсэн нь нотлогдсон нь 280 сая доллар Энэ бүх хэргийн гол гогцоо бөгөөд цаад эзэн нь Төвд кармааны [Хориотой Үг] жанхуу баттулга гэдгийг [Хориотой Үг] хүн ч мэдэхтэйгээ Төвд кармааны [Хориотой Үг] жанхуу баттулгатай түрийвч нэг өмхий атигар тарвага шүүх засаглалыг бүрэн атгаж байхад энэ хэрэг яаж шийдэгдэх вэ дээ

ганзгийн наймаачин 2017-06-27

Хар цоохор дээлтэй ноён нь ганзаг ганзаг мөнгөөрөө төрийн тэргүүний суудлыг худалдан авлаа даа хө хөө Монгол төрийн жолоог нь хө хө резетив хэрэгтний жолоогоор сольлоо хө хө Монгол төр манддаг юм болов уу да хө хө яадаг бол Монгол түмний тэнгэрлэг зая хайзайдаг болов уу яадаг бол

шудрага гэж байна уу 2017-06-27

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй олохийг авч чадаагүй ч энэ цаг дор манлайлж яваа нэгэн хэрвээ ерөнхийлөгч болвол монгол үгийн сангаас " шудрага үнэн" гэсэн хоёр үгийн хамгийн анхны зөарилгаараа хасах уу Энэ хоё үгийн оронд ямар үг оруулах бол Эрүүгийн ертөндөд" резетив" гэгдэх хэрэг байдаг энэ хэлэлгийг дараагийнхаа зарилгаар хасах уу Монгол төр бүхэлдээ эрүүгийн гэмт хэргийн өсөн үржих шимтэй хөрсийг бий болгох" алаг бөмбөрцөгт цор ганц "тогтолцоог буй болгох уу

хэ хэ 2017-06-27

Дээр сэтгэгдэл бичсэн нөхөр ч яг л голыг нь олоод асуучихсан байна Яг үнэндээ тунчиг магадлал өндөр өө зарилгаар утга агуулгыг нь гүйлгэж ойлгохыг зарилагдаж мэдэх юм даа жишээ нь "зальланг завшаант үйлдэл гэтм үйлдлийг гэмгүй үйлдэл" гэх мэтээр БТ үзэмжээрээ мөнгө төлөөд өөрчлүүлчих биз Хурдан нутагшуулахын тулд машин машинаар боодол боодол мөнгө ачаад хотын гудмаар сэлгүүцэх нь гарцаагүй ээ

Амар 2017-06-27 202.179.25.109

За яршигаа ялсанч ялагдсан ч Женкотой шударга өрсөлдөе Гансүхийг шүүж байхаар дахин санал явуулахаас өмнө амласан ёсоороо мэргэжлийн ЗГ яаралтай байгуулж Энхболдыг ялуулъя

mgl 2017-06-27 49.0.144.195

Gansuh iin heregch tsairah tal ryygaa oroh bh da\n