Анхаарал татсан шүүх хурлууд

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Анхаарал татсан шүүх хурлууд

“Шинэ үе урлаг” нийгэмлэгийн зураач В.Ундраа саяхан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан билээ.

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Тавдугаар сарын 12-ны өдөр гарсан шүүхийн энэ шийдвэрийг А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ. Ингээд давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн мягмар гаригт /2017.06.20/ хэлэлцэх  байсан ч, сонгуулийн дараа болгож хойшлуулжээ.  Учир нь, яллагдагчаар татагдсан А.Гансүх нарын зарим нь өмгөөлөгчөөсөө татгалзсан байна. Ингээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж эсэргүүцсэн прокуроруудын хүсэлтийг зургаадугаар сарын 29-ний өдөр хэлэлцэхээр болсон юм.  Давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг улс төртэй холбон хүлээж авах иргэд байна.  Тэд “сонгуулийн дараа гурван намын нэр дэвшигчдийн хэн нь сонгогдохоос хамаарч А.Гансүх нарыг буруутгах эсэх нь шийдэгдэнэ” гэж  хардаж сууна.

“Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж А.Гансүх тэргүүтэй таван хүнийг хуулийнхан буруутгасан билээ. Тодруулбал, Сайд асан А.Гансүхээс гадна өмнөх Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-д төсөл хариуцсан хэлтсийн дарга асан А.Зориг, БНСУ-ын “SCTECM” компанийн захирал Ли Жон Ёл, ажилтан Гу Дун Хён нарт  Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалт  дуусч, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн  өнгөрсөн гуравдугаар сард /2017.03.29/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.   Гэтэл А.Гансүх нарын  таван хүн холбогдох  эл хэргийн шүүх хурлыг анхан шатны шүүх хийхгүйгээр, мөрдөн байцаалтад буцаасан байна.  Ингээд нийслэлийн Прокурорын газрын прокурор Б.Хурц, Б.Дэндэвдорж нар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан буюу  өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр  гарсан шүүхийн захирамжийн эсрэг эсэргүүцэл бичсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас А.Гансүх нарын хэргийг Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, 272.2 зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байжээ. Ингээд яллагдагчдын өмгөөлөгчөөр  С.Баясгалан нарын 11 хүн ажиллаж байна. Харин давж заалдах шатны шүүх хурал дээр зарим яллагдагч өмгөөлөгчдөөсөө татгалзаж, хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Г.Шийлэгдамба нарыг ес хоногийн дараа шүүнэ

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт /2017.06.23/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч, өмгөөлөгч эзгүй шалтгаанаар долдугаар сарын 06-ны өдрийг хүртэл хойшилсон билээ. Өмнө нь шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж,  зургаадугаар сарын 12-ны өдөр болох хурал 11 хоногийн хугацаатайгаар хойшлогдоод байсан юм. Гэтэл хоёр дах  

Нийслэлийн Прокурорын газраас,

Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2,

Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,

Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж