Ялагчгүй сонгууль | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Ялагчгүй сонгууль

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр, дэлхийн нэртэй топ моделиудын нэг Александра Амбросио өөрийн гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон мянган бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсээр ирсэн билээ.

-Түүхэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа дахин санал хураалт явуулахаар болж байна-

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэлж, 22.00 цагаар дуусгавар болсон ч нэр дэвшигчдээс хэн нь ч сонгогчдын 50 хувийн саналыг авч чадсангүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг дахин зохион байгуулахаас аргагүй байдалд хүрлээ. Энэ нь өнгөрсөн 20 гаруй жилд болж өнгөрсөн сонгуульд тохиолдоогүй үзэгдэл юм.

Сонгуулийн ерөнхий хороонд хэсгийн хороодоос ирүүлсэн хамгийн сүүлийн мэдээллээр Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга хамгийн олон санал буюу 517478, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал тус, тус авсан нь нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан санал 50 хувийн босго давж чадсангүй.

Ардчилсан нам болон тус намаас нэр дэвшин өрсөлдсөн Х.Баттулга сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулах нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мөн санал нэг байгаагаа тодотголоо.

Сонгуулийн тухай хуульд дахин санал хураалт зохион байгуулах тухай заасан байгаа юм. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 105.1-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”,

Сонгуулийн тухай хуулийн 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ. Иймээс хуулийн дээрх заалтыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтын тов зарлав. Дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд зохион байгуулахаар болж шийдвэрлэжээ. Нийт долоон тэрбум төгрөгийг зардалд гаргахаар төлөвлөөд байна. 

Энэ удаагийн сонгуульд 1.9 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байснаас 1.3 сая сонгогч саналаа өгсөн нь 66.54 хувийг хамарч буй. Анхаарал татсан асуудал нь сонгогчдоос 18 мянга нь цагаан хуудсаар саналаа өгсөн нь нэр дэвшигчид сонгогчдод таалагдсангүйгээс дээрх алхмыг хийв үү гэж дүгнэж болохоор байгаа юм.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!