Дахин санал хураалт болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дахин санал хураалт болно

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Дахин санал хураалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дахин санал явуулах нь тодорхой болоод байна. Одоогийн байдлаар 1984 хэсгийн хорооноос 1971 хэсгийн хорооны саналын дүн ирээд байгаа юм. Урьдчилсан мэдээгээр Х.Баттулга 515.883, С.Ганбаатар 409.608, М.Энхболд 409.328 саналтай буюу С.Ганбаатар, М.Энхболдын санал 280 орчим саналын зөрүүтэй болоод байна.

Сонгуулийн тухай хуулийн 148.1-т “Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно”, 148.2.Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүйн улмаас анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана” гэж заажээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай 105.1-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.

Нэр дэвшигчдээс хамгийн өндөр саналтай байгаа Х.Баттулга 38.6 хувийн саналтай буюу 50-иас дээш хувийн санал авсан дэвшигч байхгүй учраас дахин санал хураалт болох юм. Тиймээс М.Энхболд, С.Ганбаатар нарын аль илүү санал авсан нь дахин санал хураалтад оролцох юм.

Л.ХАЛИУ 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!