13 хэсгийн хорооны санал ирээгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

13 хэсгийн хорооны санал ирээгүй байна

13 хэсгийн хорооны санал ирээгүй байна

Сонгуулийн ерөнхий хороонд одоогийн байдлаар 13 хэсгийн хорооны санал ирээгүй байна. Энэ нь Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгаас ирэх дүн аж.

Одоогийн байдлаар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын сонгогчдоос авсан саналын зөрүү тун ойртож байна. М.Энхболд сонгогчдоос 409184, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409570 санал аваад байгаа.

Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны хэсгийн хороодоос авсан мэдээллээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Баян-Өлгий аймагт 16997, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 12633, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 4998, Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 9426, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 6458, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 8019 санал тус бүр аваад байгаа. Тодруулж хэлбэл, МАН-аас өрсөлдсөн УИХ-ын дарга М.Энхболд бусад хоёр нэр дэвшигчээсээ илүү санал авсан байгаа юм.

МАН-ын хувьд сонгууль бүрт дээрх аймгуудад ялалт байгуулж ирсэн түүхтэй.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж