М.Энхболд, С.Ганбаатараас 1387 саналаар илүү боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

М.Энхболд, С.Ганбаатараас 1387 саналаар илүү боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзахаар болсон байна.

06.30 цагт

Х.Баттулга М.Энхболдоос 105997, С.Ганбаатараас 107384 иргэний саналаар, М.Энхболд С.Ганбаатараас 1387 саналаар илүү явна.

05.30 цагт

Улсын дүнгээр М.Энхболд 410894, Х.Баттулга 516971, С.Ганбаатар 409733 иргэн тус тус саналаа өгчээ. Энэ нь Х.Баттулга хоёр өрсөлдөгчөө 106077 иргэний саналаар хошуучилж, удаах байранд М.Энхболд, С.Ганбаатараас 1161 саналын илүүтэйгээр жагсаж байна.

03.59 цагт

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 516719, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 410622, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409718 санал авч М.Энхболд С.Ганбаатараас 904 саналаар илүүрхэж эхэлллээ. Сонгуулийн хэсгийн хороодоос 6 хэсгийн хороо үлдээд байна.  

03.47 цагт 

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 516419, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 410137, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409690 санал авч М.Энхболд С.Ганбаатараас 447 саналаар илүүрхэж эхэлллээ.

Сонгуулийн хэсгийн хороодоос 9 хэсгийн хороо үлдээд байна.  

03.20 цагт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дахин санал явуулах нь тодорхой болоод байна. Одоогийн байдлаар 1984 хэсгийн хорооноос 1971 хэсгийн хорооны саналын дүн ирээд байгаа юм. Урьдчилсан мэдээгээр Х.Баттулга 515.883, С.Ганбаатар 409.608, М.Энхболд 409.328 саналтай буюу С.Ганбаатар, М.Энхболдын санал 280 орчим саналын зөрүүтэй болоод байна.

03.01 цагт

Харин дахин санал явуулахад МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар оролцох уу эсвэл МАН-ын нэр дэвшигч М.Энхболд оролцох уу гэдэг нь эргэлзээтэй боллоо. Учир нь хоёр нэр дэвшигчийн санал ойртсоор байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар М.Энхболд С.Ганбаатар хоёрын санал 200 орчим саналын зөрүүтэй болоод байна. 

Харин үүнийг МАХН-ын дэмжигчид луйвар гэж үзэж байгаа юм. Гэхдээ дүн нь хараахан нэгтгэгдэж амжаагүй байсан аймгууд голдуу “улаан” гэгддэг МАН-ын ялалт байгуулдаг аймгууд байсан юм. Баян-Өлгий аймаг гэхэд л дүнгээ хараахан ирүүлээгүй байсан бөгөөд М.Энхболдын 16997,  Х.Баттулга 12633,  С.Ганбаатар 4998 санал авчээ. Хэрэвзээ сонгуулийн автомат машины дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл эргэлзээтэй тойргуудад гараар тоолох бүрэн боломжтой юм. МАН, МАХН-ын нэр дэвшигчдийн хэн нь илүү санал авна тэр нь дараагийн санал хураалтад Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгатай өрсөлдөх юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж