МАХН-ын дэмжигчид эсэргүүцэл илэрхийллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАХН-ын дэмжигчид эсэргүүцэл илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

МАХН-ын дэмжигчид эсэргүүцэл илэрхийллээ

Манайд Ардын хувьсгал өрнөж арай дөмөгхөн хөрөнгө чинээтэй хүмүүсийг “Хар, шар феодалууд” хэмээн хөрөнгийг нь хүчээр хурааж, бурхан тахилыг нь “булж” байсан түүх бий.

Сонгуулийн ерөнхий хорооны байранд МАХН-ын гишүүд дэмжигчид ирсэн байгаа бөгөөд санал хураалтын дүнтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлээд байна.

Сүүлийн нэг цагийн байдлаар МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатарын санал өсөхгүй, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын санал тогтмол өссөөр хоёр дахь шатны дахин санал хураалт руу М.Энхболд орж ирэх магадлал өндөр болж байна гэж тус намын гишүүд хэлж байна.

Одоогийн байдлаар МАН, МАХН-аас нэр дэвшигчдийн санал 349 хүний саналын зөрүүтэй байгаа юм. Тодруулбал МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 406.349 санал авсан байгаа бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 407.972 санал сонгогчдоос аваад байна.

Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд хамгийн өндөр буюу 500 мянган сонгогчийн санал аваад байна.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-27 202.9.40.86

ene avgai boli

Зочин 2017-06-27 150.129.140.110

МАН ын балиар амьтад шууд тв ээр 2т явж байгаа Ганбаатарын саналыг дээрэмдэж 3 т явсан М Энхболдын тоо огцом өсөж бна

Зочин 2017-06-27 103.229.121.23

наадуул чинь худалдагсан хүн гөрөөсүүд НЭГ ТОМ АЛДАА ЯВААД БАЙНА анх 1 298 000 гаруй сонгогч бүртгэлтэй байсан даа тэгээд гадаадад байгаа 4000 гаруй хүн нэмэгдээд 1 300 000 гаруй болноо доо үүний 70% нь 910 000 гаруй болно үүнээс 50%-с дээш байж байж сонгууль хүчинтэй болно Одоо яваад байгаа нь санал өгсөн нь 1 333 000 гараад алга болж өгчээ