МАХН-ын дэмжигчид эсэргүүцэл илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

МАХН-ын дэмжигчид эсэргүүцэл илэрхийллээ

Манайд Ардын хувьсгал өрнөж арай дөмөгхөн хөрөнгө чинээтэй хүмүүсийг “Хар, шар феодалууд” хэмээн хөрөнгийг нь хүчээр хурааж, бурхан тахилыг нь “булж” байсан түүх бий.

Сонгуулийн ерөнхий хорооны байранд МАХН-ын гишүүд дэмжигчид ирсэн байгаа бөгөөд санал хураалтын дүнтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлээд байна.

Сүүлийн нэг цагийн байдлаар МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатарын санал өсөхгүй, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын санал тогтмол өссөөр хоёр дахь шатны дахин санал хураалт руу М.Энхболд орж ирэх магадлал өндөр болж байна гэж тус намын гишүүд хэлж байна.

Одоогийн байдлаар МАН, МАХН-аас нэр дэвшигчдийн санал 349 хүний саналын зөрүүтэй байгаа юм. Тодруулбал МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 406.349 санал авсан байгаа бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 407.972 санал сонгогчдоос аваад байна.

Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд хамгийн өндөр буюу 500 мянган сонгогчийн санал аваад байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж